Энтертайнмент
Монрогийн хөрөнгийг хэн өвлөсөн бэ

Холливудын алдартай жүжигчин Мэрилин Монро карьерынхаа 15 жилийн хугацаанд гурван сая ам.долларыг олсон. Энэ нь өнөөдрийн ханшаар 24 сая ам.доллар юм. Мөн нас барахдаа 800 мянган ам.долларын /2022 оны инфляцид уялдуулбал 7.8 сая ам.доллар/ үнэд хүрэх үл хөдлөхийг эзэмшиж байв.
“Netflix” компанийн бүтээсэн “Blonde” /Шаргал үст/ гэх киноны зохиолч Жойс Карол Оатсын хэлснээр “Монро 1962 онд 36 насандаа таалал төгсөхдөө зохистой оршуулга хийж хүрэхээргүй хэмжээний мөнгөтэй байжээ”. Тэр хөрөнгө, мөнгөнд үрэлгэн байв. Хувцас, үнэт эдлэл, найз нөхөд, ажилчдад бэлэг авахдаа мөнгө харамгүй цацдаг байсныг олон эх сурвалж баталдаг.
Түүнийг нас барсны дараа Лос-Анжелес хотын үл хөдлөхийн зардал, амьжиргааны зардал зэргийг хассаны дараа цэвэр орлого нь 370 мянган ам.доллар болж буурчээ. Монрогийн хамгийн үнэ цэнтэй хөрөнгө нь Брэнвүүд дэх гэр нь байсан. Тэрбээр нөхрөөсөө тодорхой хэмжээний мөнгө зээлж, уг үл хөдлөхийг 1962 оны нэгдүгээр сард 77500 ам.доллараар худалдаж авсан. Харин уг үл хөдлөхийг 2017 онд 7.25 сая ам.доллараар зарагджээ.
Монрогийн гэрээслэлийн дагуу олон жил хамтарч ажилласан туслах болон эх/эцэг/ нэгтэй эгчдээ тус бүр 10 мянган ам.долларыг өгсөн. Мөн туслахынхаа хүүхдийн боловсролд зориулан “итгэлцлийн сан”-д 5000 ам.доллар хадгалсан бол ээжид нь 100 мянган ам.долларыг тус санд үлдээжээ.
Монрогийн оюуны өмч, үл хөдлөхийнх нь 75 хувийг жүжиглэлтийн дасгалжуулагч Ли Страсбергэд, үлдсэн 25 хувийг сэтгэлзүйч, эмч Мариан Кристээ гэрээсэлжээ. Крисийг нас барсны дараа түүний үл хөдлөхийн зарим хэсэг нь Лондон дахь хүүхдийн сэтгэлзүйн асуудлыг судлах Анна Фуэйд төвд шилжсэн байна.
Харин Страсберг 1982 онд нас барсны дараа түүний хоёр дахь эхнэр Анна Мизрахи Монрогийн хөрөнгийг өвлөж авсан. Тэрбээр “CMG Worldwide” гэх нас барсан алдартнуудын хөрөнгийг зохицуулдаг компанийг хөлсөлж, Монрогийн эд зүйлсийг худалдаж, мөнгө олж эхэлжээ. Тус компанийн захирал Марк Ройслерийн хэлснээр Анна Монрог дэлхийн хамгийн өндөр хөлстэй талийгаач алдартан болгосон аж. Мэрилин Монро ХХК-ийг 1996-2000 оны хооронд ажиллуулж, 7.5 сая ам.долларыг лицензийн гэрээнээс олжээ.
Монро хувцас, үнэт эдлэлүүдээ найз нөхөд, хамтран ажиллагсдадаа гэрээсэлсэн. Гэхдээ 1999 онд Кристис дуудлага худалдаагаар түүний алдартай алмаазан шигтгээтэй даашинзыг 1 сая ам.доллараар худалджээ. Тус даашинзыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Жон Ф.Кеннедид төрсөн өдрийн дуу дуулахдаа өмссөн. Хожим тус даашинзыг 2016 онд Рипли энтертайнментэд 4.8 сая ам.доллараар худалдсан ба 2022 онд реалити од Ким Кардашиан “Met Gala” улаан хивсний ёслолд өмссөн. Түүний хайртай төгөлдөр хуурийг дуучин Мэрайя Кэри 600 мянган доллараар худалдаж авчээ.
ЭХ СУРВАЛЖ: STYLE CASTER

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Нийгэм4 цаг өмнө
“Алтан хайч-2025” хонь ноослогчдын улсын анхдугаар тэмцээн болно
-
Нийгэм6 цаг өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Нийгэм5 цаг өмнө
Гадаадын иргэний виз олголт 2.8 дахин өсжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
-
Нийгэм5 цаг өмнө
Энэ оноос эхлэн 105,627 өрхийг шатдаг хийн түлшинд үе шаттайгаар холбохоор төлөвлөж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Согтуугаар мотоцикл жолоодож, осол гаргажээ
-
Нийгэм6 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав
-
Нийгэм5 цаг өмнө
Ази, Номхон далайн бүсийн “ASPAC” чуулган боллоо