Дэлхий дахинд
ПУТИН ЦӨМИЙН ЦОХИЛТ ӨГӨХ СУРГУУЛИЛТЫГ УДИРДЛАА

Оросын эсрэг цөмийн дайралт хийх тохолдолд хариу өгөх Стратегийн зориулалттай пуужинт цэргийн сургуулилтыг ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командагч Владимир Путин биечлэн удирдлаа гэж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээллээ. “Нөхөр Дээд ерөнхий командлагч танаа. Дайсны цөмийн цохилтын хариуд стратегийн давшилтын хүчний зүгээс цөмийн цохилт хийх зорилтыг боловсруулах ОХУын Зэвсэгт хүчин төлөвлөгөөт сургуулилтаа таны удирдлагын дор хийхэд бэлэн боллоо” гэж Батлан хамгаалахын сайд илтгэсэн байна.
Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр бол энэ сургуулилтад стратегийн зориулалттай пуужинт цэргийн “Ярс”комплекс, Умард флотын стратегийн зориулалттай усан доогуур шумбагч “Тула” хөлөг, стратегийн пуужин тээвэрлэгч алсын нислэгийн хоёр Ту-95МС онгоц оролцсон байна.
Пуужинт цэргийн дайчид Плесецкийн сансрын буудлаас тив алгасан баллистик “Ярс” пуужин харвасан бол Баренцевын тэнгисээс баллистик “Синева” пуужин харваж туршжээ. Мөн Ту95МС онгоц нислэгийнхээ үеэр далавчит пуужин харваж туршсан байна.
“Стратегийн зориулалттай пуужинт цэргийн дайчид сургуулилтын зорилтоо амжилттай биелүүлж харвасан бүх пуужин байгаа онолоо” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгджээ. Стратегийн зориулалтат цэргийн өмнөх ийм сургуулилт мөн Владимир Путины удардлагаар энэ оны хоёрдугаар сарын 19-нд болсон юм. Тэгэхэд цэргийн удирдлага, пуужин харвах тоотууд, байлдааны хөлгүүдийн баг, стратегийн пуужин тээвэрлэгч нисэх онгоцуудын бэлэн байдал, өмнөх зорилтоо биелүүлэх, цөмийн болон цөмийн бус зэвсгийн найдвартай байдлыг шалгасан юм.
Энэ сургуулилтаар МиГ-31 сөнөөгч онгоцноос “Кинжал” пуужин харваж, оператив тактикийн “Искандер” комплесоор буудан, бага оврын хөлгөөс “Калибр” далавчит пуужин харвасан бол хэт авианы “Циркон”, тив алгасах баллистик “Ярс” пуужин, усан доогуур шумбагч “Карелия” хөлгөөс “Синева” пуужин харваж, стратегийн бөмбөгдөгч Ту-95МС онгоц хөөргөн сургуулилсан юм.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр15 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм13 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Улс төр15 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм13 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ