Дэлхий дахинд
Хятадын цэргийн шинэ томилгоог Тайвань тайлбарлав
Тайваны эсрэг БНХАУ-ын түрэмгий бодлого БНХАУ-ын намын болон цэргийн дээд удирдлагын томилгооноос улам бүр харагдаж байна гэж Тайванийн Батлан хамгаалахын сайд Цю Гочжан мэдэгдсэнийг Ettoday сайт нийтэлжээ.
“Коммунист нам ямар нэг бэлтгэл хийж байгаа юм шиг харагдаж байна” гэж Батлан хамгаалахын тэргүүн Хятадын коммунист намын Төв хорооны хурлаар томилогдсон Цэргийн зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний тухайд Тайванийн парламентын хуралдаан дээр үг хэлэхдээ мэдэгдсэн байна. Тайванийн Батлан хамгаалахын сайдын хэлснээр бол ХКН-ын Цэргийн зөвлөл нь намын өндөр алба хашиж, Зэвсэгт хүчнийг удирдаж байгаа, харьцангуй залуу 57-67 насны хүмүүсээс бүрдсэн гэнэ. Энэ бол БНХАУ улс орныхоо цэргийн бэлтгэлийг сайжруулж байгаагийн илрэл, тэгээд ч Цэргийн зөвлөлийн олон гишүүн нь Тайванийн ойролцоо цэргийн сургуулилт хийж байсан туршлагатай, арлыг сайн мэдэх хүмүүс байгаа нь тун ноцтой гэж Гочжан онцлон тэмдэглэсэн байна. Энэ өндөр албанд харьцангуй залуу хүмүүс томилж байгаа нь тэднийг удаан хугацаагаар ажиллуулж, Хятадын цэргийн байгууллыг улам сайжруулахад ашиглах гэж байгаа хэрэг гэж Тайванийн сайд хэлж байна. Ийм учраас Тайванийн эрх баригчид Хятадын Зэвсэгт хүчний дээд удирдлагын боловсон хүчний бодлого, аралд хандах БНХАУ-ын бодлогыг сайтар судалж байна гэжээ.