Дэлхий дахинд
БÍАСАУ-ын Батлан хамгаалах яам Орост зэвсэг нийлүүлээгүй гэв

Москва, Пеньяны хооронд Орост зэвсэг нийлүүлэх хэлэлцээр байгуулсан гэж АНУ-ын түгээсэн мэдээллийг Умард Солонгос няцааж байна хэмээн БНАСАУ-ын Батлан хамгаалах яам мэдээлснийг Солонгосын мэдээллийн төв агентлаг дамжууллаа.
“Бидэнд оростой “зэвсгийн хэлэлцээр”хэзээ ч байгаагүй, цаашид ч ийм хэлэлцээр хийхээр төлөвлөөгүй гэдгийг бид дахиад онцлон мэдэгдэж байна” гэж Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурдсан байна.
БНАСАУ-ын Батлан хмагаалах яам бас Вашингтоны түгээж байгаа худал цуурхал нь Умард Солонгосын нэр хүндийг олон улсын давцанд унагах гэсэн дайсагнасан оролдлогын нэг хэсэг гэж үзэж байна гэжээ.
Оросын Украинд явуулж байгаа цэргийн тусгай ажиллагаанд нь зориулж Умард Солонгос Орост артиллерийн галт хэрэгсэлнийлүүлж байгаа хэмээн АНУ сэжиглэж байна гэж Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дэх стратегийн зохицуулагч Жон Кирбийн эх сурвалжаас авснаа Bloombergүүний өмнө мэдээлж байсан юм.
Уг нийтлэлд БНАСАУ харин Орост зэвсэг нийлүүлж байгаагаа нуухыг оролдож, энэ хэрэгслээ Ойрхи Дорнод юм уу, Хойд Африкийн орнууд руу илгээж байгаа гэж мэдээлж байгаа юм гэжээ.
Орос Хятадын бараа эргэлт түүхэн дээд хэмжээнд хүрчээ
ОХУ, Хятадын бараа эргэлт энэ 2022 оны эхний арван сарын дүнгээр 33 хувь өсч 153.938 тэрбум ам.доллар болж дээд хэмжээнд хүрлээ гэж БНХАУ-ын Гаалийн ерөнхий байгууллага мэдээллээ.
Тайлант хугацаанд Хятад Орос улсад 59.596 тэрбум ам.долларын бараа нийлүүлсэн нь 2021 оны эхний гурван улирлын дүнгээс 12.8 хувь илүү байгаа бол Оросоос Хятадад нийлүүлсэн бараа бүтээгдхүүн 49.9 хувь өсч 94.342 тэрбум доллар болжээ.
Зөвхөн өнгөрөгч аравдугаар сард гэхэд л хоёр орны бараа эргэлт 17.637 тэрбум доллар болоход Оросын бараа 10,23 тэрбум, Хятадын нийлүүлсэн бараа бүтээгдхүүн 7.4 тэрбум доллар болсон байна.
Өнгөрөгч 2021 оны дүнгээр хятад оросын бараа эргэлт 35.8 х увь өсч 146.887 тэрбум ам.доллар болсон юм.
Орос Хятадын тэргүүнүүд хоёр орны бараа эргэлтийг жилд 100 тэрбум ам.доллар болгож 2024 оны гэхэд 200 тэрбумд хүргэх зорилт тавьсан. Гэтэл 2018 оны гэхэд л Москва, Бээжингийн бараа эргэлт 100 тэрбумын босго давсан юм.
Украины “Крымыг эзлэх” төлөвлөгөөг америкийн хэвлэлүүд дэлгэлээ
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн засаг захиргаа Крымыг эзлэх төлөвлөгөө бэлтгэж байна хэмээн америкийн The Daily Beast хэвлэл Киевийн өндөр тушаалтны эх сурвалжаас аван мэдээлж байна.
Хэвлэлд бичсэнээр бол энэ хариуцлагатай даалгаварыг гүйцэтгүүлэхээр Украины ерөнхийлөгчийн Крымын асуудал хариуцсан төлөөлөгч Тамил Ташевыг томилсон гэнэ. Киев харин төлөвлөгөө яг хэзээ бэлэн болох талаартайлбарлахаас татгалзсан байна.
Украины тэргүүн үүний өмнө оросын энэ хойгийг эзлэх талаараа “далай үзэхийн тулд тийшээ очно” гэж нэг бус удаа мэдэгдэж байсан юм.
Крымын парламентын тэргүүн Владимир Константинов хойгтоо Зеленскийг тэсэн ядан хүлээж байгаагаа хэлээд түүнийг “гурван төрлийн хоол, хар тамхины үйлчилгээтэй тусгай байраар хангана” гэж тохуу хийж байсан юм. ОХУ-ын Төрийн думын депутат Михаил Шеремет ч украины ерөнхийлөгчийг зөвхөн цэргийн гмэт хэрэгтнүүдийг зөөхөд зориулсан машинаар л авчирна гэж байсан юм. Тэрбээр КрымОросын нэг хэсэг байсан, тэр хэвээрээ ч үлдэнэ гэжээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр15 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм13 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Улс төр15 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм13 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ