Дэлхий дахинд
Оросын арми Херсоноос цэргээ татах болжээ

Оросууд Украины Херсон хотоос цэргээ татах болсон тухай өчигдөр /2022.11.09/ орой “BBC” агентлаг мэдээллээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу дайн эхэлснээс хойших хамгийн чухал ухралтуудын нэгээ ийнхүү хийжээ. Дайны ерөнхий командлагч Сергей Суровикин телевизээр өгсөн ярилцлагадаа Херсонг нэгтгэх боломжгүй болсон гэж хэлсэн байна. Мөн Днепр мөрний зүүн эрэгт хамгаалалтын шугам тавих санал гаргасан гэв. “Бид цэргүүдийнхээ амь насыг хамгаална. Тэднийг баруун эрэг дээр байлгах дэмий” гэж Суровикин хэлжээ.
Түүнчлэн Херсон мужийн орлогч дарга Кирилл Стремоусов автомашины ослоор нас баржээ. Цахим сүлжээнд мэдээлж буйгаар, Стремоусов машинтай давхиж явахдаа фронтын нөхцөл байдлын талаар бичлэг хийж нийтэлсэн байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш тэр энгийн иргэдийг Днепр мөрний баруун эрэг рүү нүүлгэн шилжүүлэх тухай уриалгыг түгээсэн.
Кирилл Стремоусов нас барсан талаар Украины хууль тогтоогч, Цагаачлал дүрвэгсдийн асуудал эрхэлсэн хорооны дэд ерөнхийлөгч Алексей Гончаренко байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр твиттертээ “Херсон мужийн орлогч дарга Кирилл Стремоусов нас баржээ. Тэр бол Оросын талын урвагч. Тэр оросууд Херсонд үүрд үлдэнэ гэж хэлдэг байсан. Тэр учир битүүлгээр үхлээ” гэж жиргэсэн.
Харин ОХУ-ын албан тушаалтан Денис Пушилин түүнийг шударга ёс, үнэний төлөө, Оросын ард түмний төлөө зоригтой тэмцэгч гэж тодорхойлжээ. “Тэрээр Херсон мужийг ОХУ-ын харъяалал болгохын төлөөх ард түмний хөдөлгөөнийг удирдаж, маш их зүйл хийсэн” гэж Пушилин телеграмдаа бичсэн байна.
Эх сурвалж: AL JAZEERA, BBC

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр14 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм13 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм13 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Улс төр15 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм13 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм17 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм13 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ