Connect with us

Дэлхий дахинд

Аугаа их Лениний “Улаан хядлага” буюу Орос орон цусанд умбасан нь

Нийтэлсэн

-

Октябрийн социалист хувьсгалын 105 жилийн ой болж өнгөрөв. Энэ хувьсгалын дараа Орос оронд өрнөсөн иргэний дайны явцад оросын түүхийн хамгийн  том хар хуудас болсон улаан хядлага болсон юм. Их жолоодогч гэдэг Лениний зохион байгуулсан энэ хядлага Сталины хэлмэгдүүлэл хоёр өөр хоорондоо холбоотой юу гэсэн олон асуудлаар түүхийн ухааны доктор Кирилл Александров “Лента.ру”хэвлэлд хариулж байна

“Хүчирхийлэл, хядлагаас татгалзахгүй”

-Большевикууд энэ улаан хядлагыг Урицкийн амийг хөнөөж, Ленины амь насанд халдсаны дараа 1918 оны есдүгээр сарын 5-нд  албан ёсоор зарласан юм.  Гэхдээ үүнээс өмнө өөрийн гэсэн өмнөтгөл байсан л даа. Бүр 1902 онд Оросын социал демократ нам большевик, меньшиков гэж хуваагдаж эхлэхэд л Ленин /Владимир Ульянов/  “Зарчмын хувьд хүчирхийлэл, хядлагыг үгүйсгэхгүйгээр бид олон түмний шууд оролцоонд тулгуурласан хүчирхийллийн хэлбэрт бэлтгэж эхлэхийг шаардаж, энэ оролцоог хангасан” гэж бичиж байж. Ийм байдлаар тэр Октябрийн эргэлтээс бүр 15 жилийн өмнө зохион байгуулалттай хядлага зайлшгүй гэж үзэж байжээ.

-Улаан хядлага ямар зорилготой байсан бэ. Большевикууд энэ аргаар эсэргүүцэгчдийнхээ хүчийг, эсэргүүцэх эрмэлзлийг нь дарах гэж үү, эсвэлоросын нийгмийг бүрэн өөрчлөхийн тулд уу?

-Аль аль нь. Ленин засгийн эрхийг булаан авсныхаа дараа оросын нийгэмд өргөн шинэчлэл хийхийн тулд илүү соёлтой, амжилттай яваа бизнесмэн, бие даасан бүлэглэлүүдийг устгуулж оросын нийгмийн бүтцийг өөрчлүүлэхээр хувьсгалчдаа хот хөдөө рүү илгээсэн юм. Ийм байдлаар коммунистууд хүн амыг ангийн байдлаар нь ялгаварлан устгасан л даа.

-Улаан хядлагыг тэгэхээр аймаглан устгах, нийгмийн гарлаар нь сүйтгэх гэж үзэж болох уу?

-Нийгэм, ангийн гарлаар нь  устгана гэдэг нийгмийг бүхэлд нь социалист туршилтын талбар болгож байна гэсэн үг л дээ. Үүний тулд нэлээд соёлтой сэхээтнүүд, шашны болон бие даасан бүлэглэл гээд цаашдаа эсэргүүцлийн хөдөлгөгч хүч болж болзошгүй тийм нийгмийн бүлэглэлийг үгүй хийх шаардлага гарсан байна.

“Та нар хувь хүнийг алсан, бид ангиар нь устгана”

-Энэ улаан хядлага XIX  зууны төгсгөл XX зууны эхэн үеийн хувьсгалт хядлагын үргэлжлэл байсан юм уу?

-ХХ зууны эхэн үеийн улс төрийн хядлага бол  улс орон ард түмнээ дарлалаас чөлөөлөхийн тулд өөрийгөө ч золиослоход бэлэн тийм бие хүмүүсийн эсрэг хандлагатай байсан. Хаант орост 1905-1906 онд төлөөллийн байгууллага байсангүй, өөрөөр хэлбэл соёлжсон яриа, холбоо харилцаа байсангүй. Ингэхээр засаг янз бүрийн аргаар, үүн дотор хядлагын аргаар эсэргүүцлийг няцааж байсан. Энэ хядлагын золиос нь  бие хүмүүс, хүнд суртлын аппаратын төлөөлөгчид байсан.

-Большевикуудын үйлдсэн хядлага өмнөхөөсөө ямар ялгаатай байсан    юм бэ?

-Би ярианы эхэнд хэлсэн дээ, Ленин жинхэнэ  хядлагадаа өргөн орныг оролцуулахаар тооцсон гэж. Түүнийхээр бол хядлага гэдэг нь үр дүнтэй, бодитой, жинхэнэ хувьсгалч байх ёстой байж. Ердөө л  “ангийн дайснуудыг” нэг бүрчлэн устгах явдал. Сума хотод нэгэн дэлгүүрийн эзнийг хөл, гарыг нь хугалж, бэлгэ эрхтнийг нь огтлоод хаясан байсан. Большевикууд өөрийн Донын хамтран зүтгэгч байсан Федор Подтелков, Михаил Кривошлыков нарыг 1918 оны тавдугаар сард мөн ингэж цаазалж байсан байдаг. Тэгээд шарил дээр нь “Та нар хувь хүнийг алж байсан бол бид ангиар нь устгана” гэж бичиж.

Тэгэхээр Лениний улаан хядлага, Сталины төрийн хядлага хоёр харилцан холбоотой, өөр өрөийн онцлог, бие даасан хэлбэртэй.

-Ленин яаж уриалж, зохион байгуулсан гэж?

-Ленин Санкт-Петербургийн дайчиддаа “Залуусаа явцгаа…Хэнд гар буу, хэнд хутга, шатаахын тулд керосинтой алчуур байна явцгаа. Отрядууд цэргийн сургууль хийх ёстой. Зарим нь тагнуулчийг хөнөөж, нөгөө нэг нь цагдаагийн хэсгийг дэлбэлж, нэг хэсэг нь мөнгө  дээрэмдэхийн тулд  банк руу дайр. Ийм халдлагаас айх хэрэггүй. Хэдэн арван хүнийг ч алж болно” гэж бичиж байж.

Ленинчүүд удирдагчийнхаа уриалгыг хүлээн авлаа. Хаант оросын үед хулгай, нэг хүнийг алж байсан хэрэгт шүүгдэж байсан Петр Ермаков цагдаагийн толгойг цавчиж байсныхаа төлөө, олон хүнийг хядсаныхаа төлөө ЗХУ-ын үед алдарт тэтгэврийн хүн болж байлаа. Лениний “улаан хядлагын” гол зүтгэлтэн Ежовын чекистууд “онцгой комисс”-т ажиллаж “ард түмний дайснуудыг буудаж, толгойг нь тасалж байсан хүмүүс гавьяатнууд болсон юм.

Лениний төрийн эргэлт болсноос долоо хоногийн дараа  “хөрөнгөтний” төлөөлөгчид, талхны карттай тэмцэж, ангийн дайснуудыг устгах ажилд орсон. Нэг үгээр хэлбэл “хүлээн зөвшөөрөх аргүй анги”, “өмч хөрөнгөтэй” ангийн дайснуудтай  дайн зарлах.

Арга нь ойлгомжтой, большевик засаглалын эсрэг дайснуудад  өлсгөлөн  нүүрлүүлэх.

-Ленин энэ дайнаа яаж хэрэгжүүлсэн юм?

Ленин бүр 1917 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр “Тэмцээн яаж зохион байгуулах вэ” гэсэн алдарт өгүүллээ хэвлүүлж. Эндээ “оросын газар нутгаас хортой шавьжнуудыг яаж цэвэрлэх вэ”, “баячуудыг” гэж бичиж байлаа. Зарим “шавьжнуудыг” Ленин шоронд суулгах, бусдыг нь сортлон цэвэрлэх хэрэгтэй гэжээ. Гурав дахь хэсгийг нь хоригдсоны дараа таних “шар тэмдэг” өгөх, дөрөвдэх хэсгийг нь шууд буудах.

Хоёрдугаар сарын 21-нд гаргасан “Социалист эх орон аюулд” гэсэн тунхагт Ленин бүх нийтийн дайчилгаа зарлан “хөрөнгөтний ангийн эрэгтэй эмэгтэй хэнийг ч бай улаан армийн хяналтын дор баривчилж, эсэргүүцвэл шууд буудах хэрэгтэй”  гэсэн байдаг. Зохион байгуулагчид нь  орон нутгийн большевик засаг захиргаад.

Ленин тэргүүтэй большевикуудын үйлдсэн “Улаан хядлага”-ын дүнд хядсан хүний тоо нь нийтдээ хоёр сая гэдэг ч янз бүрийн үнэлгээгээр 1.7-1.8 сая гэдэг. Гэхдэ эхамгийн бодитой тоог хоёр сая орчим гэдэг байна. Үүнээс илүү тоо гардаг ч буудуулж амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхнээс большевикуудын зохион байгуулсан зориудын өлсгөлөн өвчнөөр нас барсан хүмүүсийг оруулсан байх магадлалтай.

БХЯ-ны Жанжин штабын дэслэгч генерал эрдэмтэн профессор, цэргийн онолч Николай Головин “Большевикуудын удирдагчдын зохион байгуулсан хядлагыг өөрийнхөө засаглалыг баталгаажуулах хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй. Ленин, түүний  хамтрагчид Оросыг цуст аргаар байлдан дагуулах ёстой байсан учраас л ингэж  зэрлэгээр хандах хэрэгтэй байсан” гэсэн нь сонирхолтой. Генерал Врангелийг 1920 оны арваннэгдүгээр сард зайлуулснаас хойш большевикуудын хядсан хүний тоо хэдэн арван мянгаар тоологдож байлаа. Тэгээд л харьцуул л даа.

Хаант оросын офицеруудыг улаан хядлагын үед зөвхөн буудахаас гадна гарыг нь хүлж,  хөлд нь чулуу уяад Хар тэнгист живүүлж байсан юм.

-Большевик хүчирхийлэл ямар байсан юм бэ?

Анхны номлогчийг улаан армийнхан 1917 оны аравдугаар сарын 31-нд цаазалсан юм. Ингээд л большевикууд арванхоёрдугаар сарын 16-17-нд Севастопольд 62 офицерыг буудан хөнөөлөө. Дараа нь офицеруудыг хаягаар нь хайж олон гэрт нь очоод ямар ч шүүхгүйгээр буудан хөнөөж байв. Энэ арванхоёрдугаар сард гэхэд л 128 офицерыг буудан хөнөөжээ. Энд  Хар тэнгисийн флотын командлагч контр-адмирал Митрофан Каськов, дэслэгч генерал Юлий Кетриц нарын  дээд офицерууд байсан юм.

-Улаан хядлага чинь Крымд 1920 онд биш бүр 1917 оны сүүлээр эхэлсэн юм биш үү?

-Харин тийм. Бөөнөөр нь хядах ажил Крымд бүр 1918 оны эх гэхэд бүрэн нөмөрчихсөн байсан. Симферопольд алж хядсан офицеруудын тоо хэдэн зуу болж, ялангуяа крымын морин хорооны офицерууд илүүтэй өртсөн. Евпаторид хэдэн зуун офицерыг баривчилж байлаа. “Трувор”, “Румыния”  хөлгөөр хэдэн зуун хүнийг живүүлж, штабын ротмистр Новацкийг “Трувор” хөлөг дээр шатааж байв.

Лениний хядлагыг олон түмний оролцоотойгоор гэдэг мөрөөдөл үнэндээ биелж бүр үлгэр жишээ болж байлаа. Чернигов мужийн Глуховт гэхэд л 1918 оны гуравдугаар сард орон нутгийн захиргааны санаачлагаар “хөрөнгөтний төлөөлөгч” хэдэн зуун хүнийг буудан хороож байв.

Екатеринбургийн Тобольскт большевикууд эзэн хаан хоёрдугаар Николайг гэр бүл, үйлчлэгч, эмч  нарын нь хамт 1918 оны долдугаар сарын 17-нд зэрлэгээр буудан хөнөөж байв.

Эзэн хааныхаа гэр бүлийн гишүүдийг хүүхэд эмэгтэйгүй хороох ажилд большевиз Я. Х. Юровский, П. З. Ермаков, П. С. Медведев, Г. П. Никулин, С. Ваганов нар, долоон хмагаалгчийн хамт оролцсон гэдэг.

Эд бүгд хүндэт чекист болж Ермаков нь л гэхэд 1951 он хүртэл амьдарч коммунитсууд түүнийг баатар хэмээн өргөмжилсээр нэр хүндтэй оршуулан Свердловск /өнөөгийн Екантеринбург/ ийн нэг гудамжийг бүр түүний нэрээр нэрлэн алдаршуулж  байжээ.

-Улаан террорын золиос бологсдын тоог хэлбэл?

-Янз бүрээр хэлдэг. Тэр бүү хэл Иргэний дайны үеийн оросын хохирогчдын тоо ч  маргаантай. Энэ 1917-1922 онд улаан террор хядлагын золиос нь  хагас саяас нэг сая хүн давна. Гэхээ би ийм асуултад хариулахаас үндсэндээ зайлсхийдэг юм.

Орос дахь Лениний улаан хядлага хэдийгээр 1921-1922 он гэхэд дууссан боловч большевикууд, коммунистуудын  “ангийн дайсантай” тэмцэх, улаантан цагаантны тэмцэл өөр хэлбэрт шилжин  үргэлжилсэн. Зөвлөлт холбоот улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр бол 1921-1938 онд Дотоод хэргийн ардын комиссариатын газар, Онцгой байдлын комисс, нийтдээ 4,9 сая хүнийг баривчилсны дотор 3,3 сая хүнийг нь “хувьсгалын эсэргүү” гэсэн хэргээр барьсан гэдэг. Эндээс 700-750 мянган хүнийг буудан хороосон байдаг. Тэгэхэр Сталин ч яах аргагүй Лениний залгамжлагч байсан байгаа биз дээ.

Тэгэхэд Хаант орост 1875-1912 оны хоорондох 37 жилийн хугацаанд төрөл бүрийн гэмт хэргийн улмаас  ердөө 6000 орчим хүнийг цаазалсны ихэнх нь эрүүгийн хэрэг л байсан  байдаг юм даа.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийтэлсэн

-

Нийтэлч

Editor’s note: Xin Ping is a commentator on international affairs, writing regularly for Xinhua News Agency, CGTN, Global Times, China Daily, etc. The article reflects the author’s views and not necessarily those of CGTN.

Washington’s latest tariff blitzkrieg – slapping “universal” levies on over 180 nations and regions – is setting things on fire at home.

The moment the executive order was signed, U.S. markets went into freefall: the Dow plunged nearly 4 percent, Apple and Nike stocks nosedived, and $6.4 trillion vanished from Wall Street in two days.

This isn’t economic policy. It’s economic arson.

The art of self-sabotage

Will tariffs bring manufacturing home? Despite years of arm-twisting, American tech giant Apple still works with 94.5 percent of its suppliers being overseas.

Apple isn’t an outlier. The semiconductor industry is facing obstacles in reshoring back to the U.S. as well. Intel has paused its Arizona factory. TSMC is delaying U.S. production. The problems hindering “made in America” are systemic and may only be addressed through a broad and profound economic restructuring. Tariffs won’t magically resurrect dead industries; they only inflate prices for already-struggling consumers.

The U.S. tariff spree, unleashed in the name of “America First,” is in fact a masterclass in shooting oneself in the foot. U.S. farmers will be hard hit. In the aftermath of the 2018 China tariff, while U.S. soybean exports eventually rebounded, the farming community suffered irreparable damages: Midwest farm bankruptcies spiked 30 percent, wiping out generations of family farms. Today’s “Tariff 2.0” risks repeating history – but with higher stakes.

China’s counterpunch

Beijing has been defending itself with precise actions, hitting back with matching levies. But its market remains open to others. Germany’s automakers, for instance, now sell more cars in China than at home. ASEAN’s durians and lobsters enter Chinese markets tariff-free under RCEP – a stark contrast to America’s “walled garden” approach.

As China’s commerce ministry stated: “Bullying tactics won’t work. We defend rules, not whims.” Similar tactics have failed before. When the U.S. tried weaponizing small-parcel exemptions to target Chinese goods, U.S. retailers revolted, as 60 percent of affected imports are everyday essentials for low-income households.

Allies: from partners to prey

American allies are not spared either, and their response has also been strong. The EU is poised to approve retaliatory measures. France is warning against “suicidal trade wars.” German industries are lobbying Brussels to hit back harder. Japan is calling the moves “deeply regrettable.”

In Southeast Asia, the irony is thicker than durian pulp as countries like Vietnam face 46 percent tariffs but remain trapped supplying components to U.S. tech giants. An economist in Hanoi reveals the reality: “Trump wants us to be his factory, but not his competitor. That math doesn’t add up.”

The U.S. tariff crusade isn’t just failing – it’s uniting the Global South against Washington. The U.S. only accounts for around 15 percent of global trade. The remaining 85 percent is made up by the rest of the world – including China – and it will not stand idly by and watch the international trade system, the very thing that fostered global prosperity for decades, destroyed by self-serving political motivations.

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

A woman looks at an electronic stockboard on her computer at a trading company in Hanoi, Vietnam on April 8, 2025. /CFP

The ghost of Smoot-Hawley

History has long given its verdict on tariffs. The 1930 Smoot-Hawley tariffs turned a recession into the Great Depression. The déjà vu is uncanny: U.S. steel tariffs briefly boosted producers but killed 75,000 downstream jobs. American icon motorcycle manufacturer Harley-Davidson was forced to shift production overseas to avoid costs. “Made in America” has become “priced out of America.”

Those in Washington are preaching “short-term pain for long-term gain.” Tell that to the 27 U.S. textile mills shut down in the past 20 months, or the single mom paying 17 percent more for Walmart clothes. Some on Reddit have put it quite well: “Tariffs are taxes on the poor.”

Epilogue: The unlearned lesson

The White House insists this is “historic” – and they’re right. Not since the 1930s has the U.S. so recklessly weaponized trade. But the world has changed: China is deeply integrated into global supply chains, the EU makes its own decisions, and ASEAN won’t ditch prosperity for geopolitics.

The clock is ticking. Every tariff tweet coming from Washington is shredding U.S. credibility. Every market plunge erodes the White House’s “strong economy” narrative. And America’s isolation deepens with every trade deal other countries make on lowered tariffs, such as those between China and ASEAN and European countries.

In the end, it’s not just about the economy. America is turning its back on the world. The path it has chosen is a solitary one.

(If you want to contribute and have specific expertise, please contact us at opinions@cgtn.com. Follow @thouse_opinions on X, formerly Twitter, to discover the latest commentaries in the CGTN Opinion Section.)

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

2025 оны гуравдугаар сарын 26-ны өглөөний 07:30 цагийн байдлаар БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрсэн гэж зарласан бөгөөд энэ нь гал түймрийн хамгийн дээд түвшин юм.
Одоогийн байдлаар нас барсан хүмүүсийн тоо 18, түлэгдэж угаартсан хүмүүсийн тоо 19 болж, нийт 37 хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байна.
Гал түймрийн гарал үүсэл нь тодорхой болж эхэлсэн бөгөөд салют буудуулах болон талийгаачийн булш эргэж байх үед гал алдсан нь гол шалтгаан болсон гэж үзэж байна.
Мөн аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан нийт 27,000 орчим иргэнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, 1,600 иргэнийг түр хоргодох байранд байрлуулжээ.
Гал сөнөөгчид болон цэргийн 5000 гаруй албан хаагч, 146 нисдэг тэрэг дайчлагдан ажиллаж байгаа ч хуурай салхи, хүнд нөхцөл байдлаас болж унтраахад хүндрэлтэй байна.
Гуравдугаар сарын 26-ны үдээс хойш хүчтэй салхи шуурах төлөвтэй байгаа тул иргэдийг аюултай нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, хяналттай байхыг анхааруулж байна.
Консулын газар нь галын голомтын аюултай бүсэд оршин суугаа Монгол Улсын иргэддээ яаралтай үед холбогдох шуурхай утсыг ажиллуулж байна гэж Пусан хотод суугаа Консулын газраас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.

Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.

Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Энтертайнмент2 өдөр өмнө

Чингис хаан үндэсний музейгээр “YouTuber IShowSpeed” -ийн 38,6 сая дагагч зочлов

Нийгэм2 өдөр өмнө

Хилийн боомтоор нүүрс тээвэрлэж байгаа ААН-үүдийг шалгана

Нийгэм2 өдөр өмнө

УЕПГ: Гуравдугаар сард мөрийтэй тоглоом тоглох зөрчил буурчээ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 479 болжээ

Нийгэм2 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч байна

Нийгэм2 өдөр өмнө

Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Улс төр2 өдөр өмнө

Хот дахин төлөвлөлттэй холбоотой хууль, эрх зүйн орчныг судлан санал, дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа

Улс төр2 өдөр өмнө

Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Нийгэм2 өдөр өмнө

Явган хүний зорчих хэсэгт зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэлээ

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийгдэх байршлууд

Дэлхий дахинд3 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Эдийн засаг3 өдөр өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр3 өдөр өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм3 өдөр өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр3 өдөр өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм4 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм4 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм4 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг4 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Сав шим