Дэлхий дахинд
Стамбулын жуулчны гудамжинд дэлбэрэлт болж зургаан хүн амь үрэгдлээ

Туркийн Стамбул хотын төв Таксим талбайн орчимд жуулчид иргэд олноороо хөлхдөг Истикляль гудамжинд дэлбэрэлт болж зургаан хүн амь үрэгдэн, 81 хүн бэртэж шархадсан хэрэг гарсан байна. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган “манай төрийн алба, тусгай хүчнийхэн энэ аймшигт хэргийг үйлдсэн байж болох буруутныг хайж байна” гэж ням гарагт телевизээр ард түмэндээ хандаж хэлжээ.
Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай харин энэ дэлбэрэлтийг амиа золиослогч эмэгтэй үйлдсэн гэсэн байна. “Халдагч нь эмэгтэй хүн байсан, тэр бөмбөг дэлбэлсэн. Энэ бол террорист халдлага гэдгийг харуулж байна. Дэлбэрэлтийн улмаас зургаан хүн нас барж, шархдагсдын тоо 81 хүрлээ. Эднээс хоёр хүний биеийн байдал хүнд байна” гэж Октай хэлжээ.
Октайн хэлснээр бол дөрвөн хүн газар дээрээ нас барж, хоёр нь эмнэлэгт очоод нас баржээ. Туркийн Ерөнхий прокурорын газрын 14 мөрдөн байцаагч, шүүх эмнэлгийнхэнтэй хамтран мөрдөн шалгах ажилд орсон байна. “Энэ халдлагын ард хэн ч байлаа гэсэн, тэр манай оронд ч юмуу, ертөнцийн аль ч өнцөгт байсан бид түүнийг олохдоо л олно. Тэр хүмүүсийг Туркт авчирч шүүн таслах болно” гэж Октай мэдэгджээ.
Туркийн ерөнхийлөгч Эрдоган Балид болох Их-20-ийн орнуудын чуулга уулзалтад оролцохоор явахынхаа өмнө нисэх буудалд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээрээ “Гэм буруутай этгээдүүд хариугаа хүртэх болно. Турк улсыг, турк үндэстнийг терроризмын тусламжтайгаар эзлэх гэсэн оролдлого өнөөдөр ч, маргааш ч бүтэхгүй” гэжээ.
Стамбул хотын амбан захирагч Али Ерликая дэлбэрэлтийг орон нутгийн цагаар 16:20-д болсон гэсэн байна. Тэр дороо цагдаагийн отряд, түргэн тусамж, гал сөнөөгчид, онцгой байдлын албаныхан хүрэлцэн иржээ.
Дүрс бичлэг дээр зоогийн газар, дэлгүүр, худалдааны төв олноороо байдаг Истикляль гудамжаар айж сандарсан хүмүүс гүйлдэж, шархдаж гэмтсэн хүмүүс гудамжинд хэвтэж, сууж байгаа нь харагдсан байна.
Энэ Истикляль гудамжинд ОХУ-ын консул байрладаг ч дэлбэрэлт эндээс хэдэн барилгын цаана болжээ. “Таксим талбай руу орох гудамжийг хааж, тэнгэрт нисдэг тэрэг эргэлдэж байна. Цагдаагийнхан хэв журам сахиулан түргэн тусламжийн тэрэг нааш цааш давхилдаж байна” гэж Би-би-сигийн сурвалжлагч Орла Герин газар дээрээс нь суралжлан дамжуулжээ.
Стамбул хотод хамгийн сүүлд 2017 оны нэгдүгээр сарын 1-нд калашниковын автомат буугаар зэвсэглэсэн этгээд шөнийн клубт дайран орж гал нээснээр 39 хүн амь үрэгдэж, 69 хүн шархдаж байсан юм.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр18 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм16 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр18 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм16 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм18 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ