Дэлхий дахинд
КСИР-ийг террорист байгууллагын жагсаалтад оруулахыг уриаллаа
ХБНГУ-ын эрх барих эвсэлд багтдаг “Ногоон” намын төлөөлөгч Омид Нурипур Иранд болж байгаа эсэргүүцлийн хөөдөлгөөнтэй холбогдуулан ираны Исламын хувьсгалын корпусыг террорист байгууллагын жагсаалтад оруулахыг Европын холбоонд уриалсан байна. Нурипур Bild am Sonntag сонинд өгсөн ярилцлагадаа “ираны жагсагчид цаашид түр зуурын шинэчлэлд итгэхээ больсон, тэд харин ардчилсан Ираныг хүсч байна” гэж онцлон тэмдэглэжээ. Улстөрч цааш нь Европын холбоо Ираны эсрэг “анхны хориг” тавьсныг талархан дэмжээд, ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Анналена Бербок цаашид ч зохих арга хэмжээ авна гэж амлаж байгаа гэжээ.
“Европын холбоо ираны Исламын хувьсгалын корпусыг террорист байгууллагын жагсаалтад оруулах ёстой” гээд санхүүг нь бас цараах хэрэгтэй гэж уриалсан байна.
Есдүгээр сарын дундуур иран бүсгүй Махса Аминийг гивлүүрээ буруу зүүсэн хэмээн ёс журмын цагдаа нар баривчилсны дараа амь алдсанаас үүдээд Иранд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж эхэлсэн юм. Эсэргүүцлийн хөдөлгөөн Гилян, Хузестан, Систан, Белужистан, Тегеран, Курдистан мужуудад газар аваад байна. Ираны эрх баригчид харин энэ эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжиж байна, ираны засгийн газрыг түлхэн унагаахыг уриалсан ираны эсрэг мэдээлэл уриалгыг өөрсдийн хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ цацаж байна гэж Өрнөдийн орнуудыг буруутгаж байгаа юм. Жагсагчид хүчний байгууллагын ажилтнууд, цагдаа нар, Исламын хувьсгалын корпусын ажилтнууд руу халдаж байна.