Дэлхий дахинд
Польш улс зэвсэгт хүчний анги зарим нэгжийн бэлэн байдлыг өндөрсгөжээ

Польшийн хил орчмын тосгонд өчигдөр орон нутгийн цагаар 15:40–д пуужин унаж, хоёр хүний аминд хүрсэн дэлбэрэлт болсон гэж Польшийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. ОХУ Украинд цэрэг дайны ажиллагаа явуулж эхлүүлснээс хойш Оросын зэвсэг НАТО-гийн гишүүн улсын нутагт туссан анхны тохиолдол байж болзошгүй нөхцөл үүссэнийг хэвлэлүүд мэдээлж байна. Польшийн эрх баригчид өчигдөр үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө шуурхай хуралдуулсны дараа зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлснээ зарлажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден G7 болон НАТО-гийн удирдагчидтай “яаралтай” уулзалт зарлажээ. Үүний зэрэгцээ НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Польш дахь Украины хил орчимд болж байгаа үйл явдлыг хэлэлцэхээр эвслийн элч нарыг орой яаралтай хуралдуулахаар зарласан байна. Хэрэв НАТО-гийн аль ч гишүүн орон “нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс төрийн тусгаар тогтнол, аюулгүй байдал” нь эрсдэлд орсон гэж үзвэл зөвлөлдөх уулзалтыг зарлаж болдог.
Польшийн засгийн газар АНУ-тай хамтран хэрэг явдлын талаар мөрдөн байцаалтын хамтарсан ажиллагаа явуулах болно гэж мэдэгдсэн байна. Харин ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр Польшийн нутаг дэвсгэрт унасан пуужингийн цохилтод ямар ч хамааралгүй, мөн довтолгоонд ашигласан пуужин ч Оросын зэр зэвсэгтэй ямар ч холбоогүй, энэ бол Украины талын зохион байгуулсан өдөөн хатгалга гэж мэдэгдсэнийг Ассошэйтэд прэсс агентлаг мэдээлсэн байна. Украины гадаад хэргийн яам Оросын дээрх мэдэгдлийг няцаасан байна.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр18 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм17 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр18 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм17 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм18 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ