Дэлхий дахинд
Иранд 4 жагсагчид цаазын ял оноов

Иран улсад саяхан болсон засгийн газрын эсрэг жагсаалтай холбогдуулан дөрвөн хүнд “Бурхны эсрэг дайсагнасан” хэргээр цаазын ял оноожээ. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн хэлмэгдүүлэлтийн дурсгалд зориулж идэвхтнүүд гурван өдрийн жагсаал, ажил хаялт зарласан юм. Тухайн үед иранчууд шатахууны үнийн гэнэтийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байв. “Цуст арваннэгдүгээр сар”-ын дурсгалд зориулж Мягмар гаригаас эмх замбараагүй байдал дахин шинээр эхэлжээ.
Цаазын ял авсан дөрвөн хүний нэг нь цагдаагийн ажилтныг машинаараа мөргөж, амь насыг нь хохироосон байна. Хоёр дахь нь хутга, буу биедээ авч явсан. Гурав дахь нь замын хөдөлгөөнийг хааж, хүмүүсийг айлгасан. Дөрөв дэх нь хутгатай халдлага үйлдсэн хэргээр тус тус шийтгэгдсэн.
Ийнхүү тус улсад Ням гаригаас хойш нийт таван хүнийг цаазаар авах болоод байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчид үүнийг буруушааж, шударга бус шүүхийн үр дүн гэжээ. Цаазын ял авсан хүмүүс байцаалтын шатанд өмгөөлөгчтэй уулзах боломжгүй байсныг Хүний эрхийн байгууллагын захирал Махмуд Амири-Могаддам хэлж байна. Тэднийг бие махбод болон сэтгэл санаагаар нь дарамталж байж худал мэдүүлэг өгүүлэн, хэргийг нь хүлээлгэдэг аж. Таван хүний нэрийг шүүхээс хараахан зарлаагүй байна.
Ираны удирдагчид гадныхны дэмжлэгтэй үймээн самуун гэж нэрлээд буй уг жагсаалыг аюулгүй байдлын хүчнийхэн дарсны улмаас дор хаяж 348 хүн амиа алдаж, 15900 хүн баривчлагджээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр18 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм17 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Улс төр18 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм17 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм21 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Нийгэм18 цаг өмнө
Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ