Дэлхий дахинд
Трамп АНУ-ын ерөнхийлөгчийн 2024 оны сонгуульд нэр дэвшихээ зарлалаа

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп 2024 онд болох төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөө албан ёсоор зарласан байна. “Америкийг аугаа их, хүчирхэг гүрэн болгохын төлөө би АНУ-ын ерөнхийлөгчийн суудлын төлөө нэр дэвшиж байгаагаа өнөө орой албан ёсоор зарлаж байна” гэж Трамп Флорида мужийн Мар-а-Лагод өөрийн дэмжигчдийн өмнө үг хэлэхдээ хэлсэн байна.
Тэрбээр өөрийнхөө энэ шийдвэрийг “Энэ үндэстний хүрч чадах жинхэнэ алдар оргилыг дэлхий хараахан хараагүй байгаа” гээд “Итгэнэ үү, эс итгэнэ үү хамаагүй. Бид энэ оргилд хараахан хүрээгүй байна” гэсэн байна.
Трамп бас 2024 оны сонгуульд нэр дэвших гэж байгаа Жо Байденыг ахиад дөрвөн жилийг даван туулж чадахгүй гээд “Би үүнийг инээмсэглэж биш, нулимстайгаар хэлж байна” гэжээ.
Экс Ерөнхийлөгч бас одооноос эхлэн 2024 оны санал хураах өдрийг хүртэл “Хэн ч тэмцэж байгаагүй юм шиг тэмцэнэ” гэж амласан байна.
Экс ерөнхийлөгч Мар-а-Лагод хийсэн энэ “чухал мэдэгдэл”-ээ Конгрессын завсрын сонгуулийн өмнө ч бас хэлж байсан юм. Завсрын сонгуулийн дараа бүгд найрамдахчууд түүнийг 2024 оны сонгуульд нэр дэвшихийг дэмжихгүй байлаа ч гэсэн Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээзарлана гэдгийг нэр хүндтэй таамаглалуууд хэлж байсан юм.
НҮБ: Дэлхийн хүн ам 2037 онд есөн тэрбумд хүрнэ
Манай гаргийн хүн ам арваннэгдүгээр сарын 15-нд найман тэрбумд хүрлээ гэж Нэгдсэн үндэстний байгууллага албан ёсны сайтдаа мэдээлжээ.
Энд мэдээлснээр бол хүн амын өсөлтийн дийлэнхийг Ази тив эзэлж байгаа гэнэ. Өөр 400 орчим сая хүн Африк тивд нэмэгдсэн гэнэ. Хүн ам хамгийн их хурдтай өсч байгаа орнуудыг тэргүүлж байгаа Энэтхэг улсын хүн ам 177 саяар нэмэгджээ. Харин Хятадад 73 сая хүн нэмэгдсэнээс үзэхэд хүн амын тоо нь цаашид буурах төлөвтэй байгаа нь харагдаж байна гэжээ. Хүн амын өсөлтийн тоогоороо гуравдугаарт Нигери орж байгаа бол дэлхийн хүн амыг найман тэрбум хүрэхэд арван орон л хамгийн их хувь нэмэр оруулжээ.
Харин Европын хүн ам эсрэгээрээ цөөрч байгаа дүнтэй байна.
Манай гаргийн хүн ам 15 жилийн дараа 2037 онд есөн тэрбум болох бол 2058 онд 10 тэрбум болох тооцоо байна.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм57 минут өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр47 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй