Дэлхий дахинд
НҮБ: Тог цахилгаан, усны хомсдолын улмаас Украинд хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэж байна

Оросын пуужингийн цуврал цохилтуудын улмаас Украины эрчим хүчний системийн 50 хувь нь жагсаалаас гарсан байдалтай байгааг тус улсын Ерөнхий сайд Денис Шмыгаль мэдэгдсэн байна. Цахилгаан болон усны хомсдолын улмаас Украинд энэ өвөл хүмүүнлэгийн сүйрэл нүүрлэж байгааг НҮБ анхааруулж байна.
Украин дахь оросын цэрэг дайны ажиллагаа эхэлснээс 9 сарын хугацаан дахь хамгийн ширүүн бөмбөгдөлтүүдийн дараа цахилгаан эрчим хүчний хангамжийг сэргээх ажил Киевт анхны цас орж хүйтэрсэн энэ үед явагдаж байгааг эрх баригчид мөн мэдээлж байна. Европын холбооны зүгээс Украинд хэлбэрдэлтгүй дэмжлэг үзүүлэхийг амлаж, ОХУ-ын хөрш улсынхаа эсрэг хийж байгаа “харгис дайны”-г эрс зэмлэн буруутгаж байгаагаа мэдэгдсэн Европын холбооны комиссын дэд ерөнхийлөгч Валдис Домбровскийтай Ерөнхий сайд Шмыгаль хамтарсан хэвлэлийн хурлын үеэр мөн улсынх нь зүүн болон өмнөд хэсэгт ширүүн тулаанууд болж байгааг дурджээ.
Украины ерөнхийлөгч Зеленский дайнаас өмнө 44 сая шахам хүн аж төрж байсан Украин улсад өнөөдрийн байдлаар 10 сая шахам хүн гэрэл цахилгаагүй сууж байгааг мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, зарим бүс нутагт цахилгааны албадан хязгаарлалт хийхэд хүрч байгаа юм байна. Киевийн цахилгаан сүлжээ” хувийн компаниас өмнө нь, Украины нийслэлд урьдаас анхааруулалгүй цахилгааны гэнэтийн хязгаарлалт хийх шаардлагатай байгаа тухай мэдэгдэж байсан бол, сүүлд ирсэн мэдээллээр, Украины төрийн өмчит “Укр энерго” компани ачааллыг тэнцвэржүүлж, Киевийн цахилгаан хангамжийг хуваарийн зохицуулалтад оруулснаа мэдээлжээ. Оросын батлан хамгаалах яам пүрэв гарагт Украины аж үйлдвэрийн болон батлан хамгаалах байгууламжууд, түүний дотор пуужин үйлдвэрлэх байгууламжид цохилт өгөхийн тулд холын тусгалтай зэвсэг хэрэглэсэн гэдгээ мэдэгджээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр54 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй