Энтертайнмент
“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх арга зам” салбар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

“Монгол улсын Засгийн газрын 2022 оны 314 тоот тогтоолоор батлагдсан төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн талаар оролцогч талуудтай санал солилцох, салбар хуралдаанд оролцогчдын саналыг “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын нэгдсэн зөвлөмжид тусгах зорилгын хүрээнд зохион байгуулагдсан уг хэлэлцүүлэгт соёлын бүтээлч үйлдвэрлэл, эрхлэгчид, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл нийт 100 гаруй төлөөлөл оролцов.
Хэлэлцүүлгийн эхэнд Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуяг “Төрөөс дэмжлэг үзүүлэх соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний талаар”, илтгэл тавьж, Хуульч Н.Лхамжав Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг танилцуулсан юм.
“Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх арга зам” салбар хэлэлцүүлэгт Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Сэргэлэн, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Сүнжидмаа , МҮХАҮТ – ийн дэргэдэх Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зөвлөлийн дарга, Монгол контент ХХК – ийн гүйцэтгэх захирал Э.Чинзориг, МУИС – ийн Эдийн засгийн хүрээлэнгийн захирал Х.Цэвэлмаа, MOSCAP хамтын удирдлагын байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар оролцож салбар хэлэлцүүлгийн агуулга, сэдвийн хүрээнд чиглүүлэгч, болон хэлэлцүүлгийн оролцогчдын асуултанд хариулж хэлэлцүүлэгт оролцогчид дараах саналуудыг Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын нэгдсэн зөвлөмжид тусгахаар санал нэгдсэн юм. Үүнд:
· Оюуны өмчийг үр өгөөжтэй хэрэглээнд оруулах тогтолцоог бүрдүүлэх, оюуны өмчийн эрхийг үндэсний болон олон улсын түвшинд баталгаажуулан хамгаалах, бүртгэлжүүлэх, тоолуурын системийг нэвтрүүлэх.
· Соёлын статистикийн тогтолцоо, бүртгэл мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэх,
· Бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлэх, бүтээч байдал, дижитал ур чадвар олгох агуулгыг бүх шатны боловсролын сургалтын стандартад тусгах
· Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийг дэмжсэн хамтын оффис, орчин, орон зайг бүтээлч үйлдвэрлэгч, дадлагжигчдад хүртээмжтэй, суралцах орчин болгон хөгжүүлэх, сүлжээ бий болгох;
· Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг түгээх платформ бий болгоход хөрөнгө оруулалтыг дэмжих, түгээлтийн боломжийг нэмэгдүүлэх;
· Санхүү, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах,
· Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн татвар, хөрөнгө оруулалтын бодлогоор дэмжих;
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх арга зам салбар хэлэлцүүлгийн асуулт хариулт
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нь эдийн засгийг сэргээх, нийгэм болоод соёлын салбарын үр нөлөөг тодруулах асуулт
1. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг сайжруулах гол шаардлагууд юу юу байна вэ
2. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн нөлөөг хэрхэн хэмжиж болох вэ ?
3. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй оролцогч талуудын бүтээлч сэтгэлгээг хэрхэн хөгжүүлж болох вэ ?
4. Төрөөс соёлын ямар салбарыг нэн тэргүүнд дэмжин ажиллахаар төлөвлөж
5. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах арга замууд
6. Шинэжлэх ухааны парк байгуулах боломж шийдэл асуудал нь юу байна вэ
7. Мэдлэг сайн туршлага солилцох, бүтээлч авьяасыг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааг хэрхэн нэмэгдүүлж болох
8. Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд юу саад болж байгааг тодорхойлох
9. Соёлын бүтээлч үйлдвэрэлэлийн экосистемийг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд
10. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцийг нэмэгдүүлэх арга замууд
Эх сурвалж: Соёлын яам

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Нийгэм1 минут өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Улс төр31 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Бусад30 минут өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна