Дэлхий дахинд
Газрын тосны бүтээгдэхүүнийг алтаар худалдаж авна гэв

Өрнөд Африкийн Гана улсын засгийн газраас газрын тосны бүтээгдэхүүнийг ам.доллараар биш алтаар худалдан авах шинэ журмыг боловсруулж байна гэж дэд Ерөнхийлөгч Махамуду Бавумиа мэдэгджээ. Энэхүү арга хэмжээ нь газрын тос импортлогчдын ам.долларын эрэлтийг зохицуулах, дотоодын мөнгөн тэмдэгт седи суларч, амьжиргааны өртгийг нэмэгдүүлж байгаа болон гадаад валютын нөөц багасахтай тэмцэх зорилготой аж.
Ганын гадаад валютын нөөц нь энэ оны есдүгээр сарын байдлаар 6.6 тэрбум ам.доллар байгаа нь гурав хүрэхгүй сарын импортын хэмжээтэй тэнцэж байгаа аж. Валютын нөөц өнгөрсөн жилийн сүүлд 9.7 тэрбум ам.доллар орчим байжээ.
Шинэ журмыг 2023 оны нэгдүгээр улирлаар хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд алтаар худалдаа хийснээр шатахуун болон бусад барааны үнэд валютын ханшийн хэлбэлзэл нөлөөлөх нөлөө нь багасна гэж тооцсон байна. Газрын тосны бүтээгдэхүүний импортыг алтаар бартердсанаар дотоодын худалдан авагчдад гадаад валютын хэрэгцээ шаардлага буурна гэж үзжээ.
Алтаар наймаа хийх нь ховор үзэгдэл аж. Улс орнууд заримдаа газрын тосоо өөр бараа, түүхий эдээр худалдаалдаг. Ийм хэлцэл нь голдуу газрын тосны бус барааг газрын тос үйлдвэрлэдэг улс оронд худалдан авах зарчмаар явагддаг байна.
Гана нь түүхий нефть олборлодог боловч 2017 оны дэлбэрэлтийн дараа газрын тос боловсруулах үйлдвэр нь хаагдсанаар импортын бүтээгдэхүүнээс хамааралтай болжээ.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм60 минут өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр50 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй