Дэлхий дахинд
Өмнөд Солонгост хүйтний сэрэмжлүүлэг гаргав
Өмнөд Солонгос улсад арваннэгдүгээр сард ер бусын дулаахан байжээ. Ойрноос хүйтний эрч чангарах төлөвтэй болсон тул маргаашаас /2022.11.30/ эхлэн Сөүл тэргүүтэй олон хотод хүйтний давалгааны сэрэмжлүүлэг гаргана гэж Цаг уурын агентлаг мэдэгдлээ. Хүйтний давалгааны сэрэмжлүүлэг өмнөд хэсгийн Чежү арлаас бусад бараг бүх газарт хамаатай аж.
Өглөөдөө 10 хэмээс хүйтэн, өдөрдөө гурван хэмээс хүйтэн байх үед энэ сэрэмжлүүлгийг гаргадаг. Тэгвэл Сөүл хотод өнөөдөр 10 хэм, Лхагва гаригт өглөөдөө долоон хэм хүртэл хүйтрэх төлөвтэй байна. Нутгийн өмнөд хэсэг болон Чежү аралд хур тунадас орно гэж Цаг уурын агентлаг мэдээллээ.
БНСУ сүүлийн 17 жилийн хугацаанд анх удаа хүйтний сэрэмжлүүлэг гаргасан нь өнгөрсөн аравдугаар сард юм. Тодруулбал, аравдугаар сарын 16-ны Бямба гаригт төвийн 10 орчим хот, мужид сэрэмжлүүлэг гаргаж байв. Тухайн үед арктикийн агаарын нөлөөгөөр улирлын бус хүйтэн цаг агаар тохиосон гэж тайлбарласан.
Эх сурвалж: YONHAP, KOREA TIMES