Дэлхий дахинд
Хулгайлагдсан охинтойгоо 51 жилийн дараа уулзжээ

Нэгэн гэр бүл одоогоос 51 жилийн өмнө хулгайлагдсан охиноо Форт Уэртоос ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар эсэн мэнд олж уулзсан талаараа өнгөрсөн Ням гаригт мэдэгджээ. Мелисса Хайсмитийг 1971 онд хоёр ой хараахан хүрээгүй (22 сар) байхад асрагч нь хулгайлсан аж. Тэрбээр Форт Уэртэд өссөн бөгөөд гэр бүлийнхэн нь “Бид Мелиссагаа оллоо” гэж фэйсбүүк хуудастаа бичих хүртэл өөрийгөө хулгайлагдсан гэдгийг огт мэдээгүй байжээ.
Тухайн гэр бүл мэдэгдэлдээ “Мелиссагийн ээж Алта Апантенко 1971 оны наймдугаар сарын 23-нд хүүхэд асрагчаар охиноо харуулж үлдээсэн” гэж тэмдэглэсэн байна. Охин нь ор сураггүй болоод хэдэн арван жил өнгөрсөн ч гэр бүлийнхэн нь огт мартаагүй аж. Тэд охиныхоо төрсөн өдрөөр үдэшлэг зохион байгуулсаар ирсэн бөгөөд хамгийн сүүлд арваннэгдүгээр сард ДНХ-ийн шинжилгээний хариуг хүлээн авчээ.
Мелиссагийн аав Жеффри Хайсмит саяхан өөрийн ДНХ-ээ “23andMe” компани руу илгээсэн байна. Энэхүү шинжилгээний тусламжтай хүмүүс гэр бүл, хамаатан саднаа хайж олох боломжтой юм. Мэдээллийн сангаас Мелани Брауны ДНХ Жеффри Хайсмитийнхтэй таарсан талаар мэдээлснийг түүний нөхөр Жон Браун фэйсбүүктээ бичжээ. Тэрбээр “Мелани Брауныг ДНХ-ийн шинжилгээгээр Мелисса Хайсмит болохыг тогтоосон” гэж бичсэн байна.
Мелисса Талархлын баярын дараа амралтын өдрөөр эцэг эх, дөрвөн дүүгийнхээ хоёртой анх удаа уулзжээ. Мелиссагийн эгч Виктория Гарнер фэйсбүүк хуудастаа “Би уйлахгүй байж чадахгүй нь. Би маш их баярласан. Эгч минь яг миний өмнө байна, бид түүнийг олсон гэдэгтээ одоо ч итгэж чадахгүй байна” гэж бичсэн байна. Мелиссагийн гэр бүлийнхэн өнгөрсөн Бямба гаригт Форт Уэрт дахь сүмд баяраа тэмдэглэжээ.
Мелиссагийн дүү Шэрон Хайсмит “Энэ бол миний хувьд итгэмээргүй, гайхалтай хэрэг. Бид хууль сахиулах байгууллагатай хамтран ажиллаж, хэдэн арван жилийн турш Мелиссаг хайсан. ДНХ-ийн шинжилгээний тусламжтайгаар бид хайртай хүнээ оллоо” гэжээ.
Эх сурвалж: YAHO

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Улс төр1 цаг өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй