Дэлхий дахинд
БНХАУ ковидыг хатуу дэглэмээ бууруулна

БНХАУ ковидыг тэглэх бодлогынхоо хүрээнд чанга хатуу дэглэм тогтоон ажиллаж байгаа. Тэгвэл энэхүү дэглэмийг нэг шатаар зөөлрүүлж, томоохон хотуудад нийтийн тээврээр үйлчлүүлэх үед хүмүүсээс шинжилгээний сөрөг хариу шаардахгүй болсноо зарлалаа.
Ирэх Даваа гарагаас буюу 12-р сарын 5-аас эхлэн БНХАУ-ын томоохон хотууд болох Шэнзэнь, Бээжин зэрэгт нийтийн тээврээр үйлчлүүлэх үед хүмүүс заавал Ковидын сөрөг шинжилгээний хариу шалгуулах шаардлагагүй болж байна. Энэ нь тус улсад хэрэгжиж буй чанга хатуу дэглэмийг нэг алхам бууруулж байгаа хэрэг боллоо гэж олон улсын хэвлэлүүд онцолжээ.
Гэхдээ олон нийтийн газрууд буюу зоогийн газар, худалдааны төв зэрэгт нэвтрэхэд сүүлийн 48 цагийн дотор хүчинтэй сөрөг шинжилгээний хариу заавал үзүүлэх шаардлага хэвээр үйлчилж байна. Энэ нь шинжилгээний төвүүдийг цөөрүүлснээс үүдэн хүндрэл дагуулж байна гэж Бээжингийн оршин суугчид гомдол мэдүүлсэн байна.
Ийнхүү чанга дэглэмийг нэг алхам бууруулж байгаа нь иргэд олон нийт хатуу шаардлагыг эсэргүүцэн жагсаж, хэдийгээр хатуу дэглэмийн дагуу амьдарч байгаа ч халдварын тоо 4 жилийн хугацаан дахь хамгийн дээд хэмжээнд хүрч, үр дүнгүй байгаад бухимдсаны дараагаар эрх баригчдын зүгээс авч буй арга хэмжээ боллоо.
Хятадын Засгийн газар сүүлийн 24 цагийн дотор 33,018 дотоодын халдвар бүртгэж, үүнээс 29,085 нь шинж тэмдэггүй байгааг мэдээлсэн байна. Дэлхийн бусад улс орнууд вирустэй зэрэгцэн амьдарч эхэлсэн энэ цаг үед халдвар авсан хүн бүрийг тусгаарлах зорилготой “COVID-ийг тэглэх” бодлогыг баримталж байгаа цорын ганц томоохон улс бол Хятад юм гэж олон улсын тоймчид дүгнэж байна. Энэ бодлогын хүрээнд цар тахал эхэлсэн цагаас улс даяар гэнэтийн хөл хорио тогтоох, массыг шинжилгээнд хамрагдахыг шаардах зэрэг ажлуудыг удаа дараа зохион байгуулсаар иржээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Улс төр60 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй