Дэлхий дахинд
АНУ Африкт 2.5 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлнэ

Жо Байдены засаг захиргаа Африкт хүнсний аюулгүй байдлыг хамгаалахад туслахын тулд 2.5 тэрбум америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.
АНУ, Африкийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт энэ долоо хоногт Вашингтон хотноо болсон юм.
Мягмар гарагт эхэлсэн дээд хэмжээний уулзалтад Африкийн 49 улс, Африкийн холбооны төлөөлөгчид, иргэний нийгэм, хувийн хэвшлийнхэн оролцсон байна.
Ерөнхийлөгч Жо Байден энэхүү гурван өдрийн дээд хэмжээний уулзалтаар Африкийн түншүүдтэй харилцан хүндэтгэх, нийтлэг ашиг сонирхол, үнэт зүйлсийн зарчимд тулгуурласан харилцаа холбоог бэхжүүлэх хүчин чармайлт гаргасан юм.
Энэ нь мөн АНУ, Африкийн тив болон манай дэлхийн хамтын нийгэмлэгийн ирээдүйд нэн чухал гэж тодорхойлсон гол салбаруудын талаар Африкийн түншүүдийнхээ байр суурийг сонсож, хамтран ажиллах боломжийг нээсэн байна.
Африкчууд ган гачиг, үерийн улмаас хүнсний аюулгүй байдалд онц ноцтой байдал үүсээд байгаа юм. Орос-Украйны дайны уршгаар үр тариа, бордооны тээвэрлэлтийг зогсоосон нь хүнсний хямралыг улам хүндрүүлсэн.
Жо Байдены засаг захиргаа Африкт 11 тэрбум гаруй америк долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлээд байна. Ерөнхийлөгч Жо Байден хүнсний өндөр үнэ, худалдааны саад бэрхшээл нь тус тив даяарх олон сая хүний амь нас, амьжиргаанд сөргөөр нөлөөлж байгааг дурджээ.
Иймд Африкийн айл өрхүүдийг өлсгөлөнд нэрвэгдэхээс сэргийлэхийн тулд дахин 2.5 тэрбумын тусламжийн багцыг зарласан юм. Түүнчлэн, тэрбээр Африк тив нь асар хурдацтай өсөн нэмэгдэж буй хүн ам, байгалийн асар их нөөц баялагтай тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд байнгын төлөөлөгчийн санал хураалтад оролцох боломжтойг цохон тэмдэглэсэн байна.
Үүнээс гадна Жо Байден мөн “Долоогийн бүлэг” болон Хорийн бүлгийг Африкийн хүнсний аюулгүй байдлын асуудалд анхаарахад нь түлхэц болохоо мэдэгджээ.
Цагаан ордны тэргүүн Жо Байден, Африкийн дуу хоолой, манлайлал, инноваци зэрэг нь дэлхийн хамгийн тулгамдсан сорилтуудыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглэжээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм57 минут өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр47 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй