Дэлхий дахинд
Твиттерийн 10 гаруй сая хэрэглэгч Илон Маскийг огцрох ёстой гэж үзжээ

Энэ оны аравдугаар сард дэлхийн томоохон сошиал платформ болох Твиттерийг технологийн салбарын том бизнесмэн Илон Маск $44 тэрбумаар худалдаж авсан билээ.
Тэрбээр худалдаж авсан компанидаа бүрэн хяналт тогтоож, өнгөрсөн хугацаанд хэд хэдэн эргэлзээтэй шийдвэр гаргаж байв. Tesla, SpaceX зэрэг өөр хэд хэдэн компанийг удирддаг түүний шийдвэрүүд нэлээд хэл ам дагуулаад байгаа.
Өчигдөр Маск өөрийн твиттер хуудсанд нэгэн санал асуулга зохион байгуулжээ. Ингэхдээ тэр Твиттерийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцрох нь зөв эсэхийг өөрийн 122 сая дагагчаас асуусан байна. Санал асуулгын үр дүнг дагахаа тэр амлажээ.
Ингэхэд санал асуулгад 17.5 сая орчим хүн оролцсоноос 57.5 хувь нь Маскийг огцрох ёстой гэж үзсэн байна.
Санал асуулгыг эхлүүлэхдээ тэр “vox populi, vox dei” (олны дуу хоолой бол бурхны дуу хоолой юм) гэх латин хэлц үгийг эш татаж байв.
Эндээс харвал Маск санал асуулгын үр дүнг шууд дагах бололтой.
Зарим ажиглагчид түүнийг 24 цагийн дотор огцорч, Твиттерийг удирдах өөр хүнийг түр хугацаагаар томилох байх гэж үзэж байна.
Ням гарагт тэрбээр Катарт хөл бөмбөгийн ДАШТ-ий шигшээ тоглолтыг АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трампын хүргэн Жаред Кушнертай үзэж байгаа нь хэвлэлүүдийн дуранд өртөж байв.
Ийнхүү Твиттер компанид сүүлийн хоёр сарын хугацаанд үргэлжилсэн ороо бусгаа цаг үе өндөрлөх магадлалтай боллоо. Энэ хугацаанд Твиттерийн ажиллах хүчний тал орчим нь цомхотголд хамрагдаж, уламжлалт бизнес загвар нь өөрчлөгдөж байв.
Эх сурвалж: BBC

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Нийгэм4 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
ЦЕГ: 513 хэргийг прокурорын байгууллагад хүргүүлжээ
-
Улс төр52 минут өмнө
Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нийгэмлэгийн хуралд УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм3 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм2 цаг өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй