Энтертайнмент
МУЭ: “Азарганы ноцолдоон” эх бүтээл болох нь батлагдлаа

ХБНГУ-ын уран зураг судлаач, сэргээн засварлагч, багш Сузанне Эрхардс Монголын уран зургийн галерейн хүсэлтээр БНМАУ-ын Төрийн хошой шагналт, Ардын Зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн
О.Цэвэгжав зураачийн “Партизан цэрэг элсүүлэлт” 1941 он, “Азарганы ноцолдоон” 1958 он, “Бухын мөргөлдөөн” 1958 он, “Эмнэг сургагч” 1963 он хэмээх өөр өөр цаг үед бүтээгдсэн дөрвөн бүтээлийг 5 хоногийн турш харьцуулан судалсан бөгөөд энэ сарын 14-ний өдөр судалгааны үр дүнг Монголын уран зургийн галерей, Соёлын өвийн үндэсний төв болон Дүрслэх урлагийн академийн багш мэргэжилтнүүдэд танилцуулсан юм.
Уг судалгааны ажлыг доорх 3 хэсэгт хуваан үзвэл:
- Зотон:
Зураач О.Цэвэгжав нь уран зургийн суурь хэрэглэгдэхүүн болох зотонг өөрөө бэлддэг байсан бөгөөд харьцуулсан судалгаанд оролцсон дээрх 4 бүтээлүүд бүгд ижил арга барилаар бэлтгэгдсэн адил зотонгуудтай байв.
- Зотонгийн утас хатуу боловч уян хатан шинжтэй
- Бор, саарал өнгөтэй
- Зотонгийн 1×1см2 тутамд нэхмэлийн утас дээшээ болон хэвтээ чиглэлд Z хэлбэрээр сүлжигдсэн.
- Зураач зотон дээр грунт түрхэж бэлдэхдээ зотонгийн зах хэсэгт грунт түрхэлгүй зотон хэвээр нь үлдээдэг байсан нь судалгаанд орсон 4 бүтээлийн хамгийн чухал ижил тал байв.
- Будаг:
Будгийн хэрэглээний техникийг авч үзэхэд зураач О.Цэвэгжав тосон будгийг аль болох бага хэмжээгээр хэрэглэж, нимгэн бичилттэйгээр зурдаг байсан. Зураачийн палитр буюу хэрэглэдэг өнгүүдийг тодорхойлох нь судалгааны бас нэг чухал сэдэв юм. Учир нь судалгаанд орсон 4 бүтээл өөр өөр цаг хугацаанд бүтээгдсэн ч зураачийг илэрхийлэх, түүний дуртай өнгүүд үргэлж хадгалагдаж үлддэг учиртай. О.Цэвэгжав зураач бүх зургууддаа доорх цөөн өнгүүдийг ашигладаг байснаас гадна, түүний дуртай өнгүүд болох цайвар цэнхэр, ултрамарин хөх, улбар шар, зосон улаан, цайвар ногоон, бараан ногоон зэрэг өнгүүдийг хоёр давхаргад хэрэглэдэг байжээ.
- Цагаан (Titanium white)
- Хар (Ivory black),
- Улбар шар (Cd-orange)
- Шороон бор (Siena nature, Siena burnt)
- Хүрэн бор (Raw umber)
- Цэнхэр (Cerulean Blue, Ultramarine Blue)
- Улаан (Red Madder, Cadmium red)
- Бараан ба цайвар ногоон
- Зурах техник:
Зураачийн зурах арга барил, техник гэдэг бол яг л хүн бүрийн хурууны хээ давтагдашгүйтэй адил, хэзээ ч давтагдашгүй, онцлог зүйл байдаг. Тэр дундаа О.Цэвэгжав зураач нь өөрийн зурах арга барил, хэв маягийг тодорхойлж өндөр түвшинд хөгжүүлсэн чадварлаг зураач болохыг баталлаа.
- Импасто(3D эффекттэй төстэй буюу зургийг бодит харагдуулах техник) – Зураач зургийн гол дүр болон чухал хэсгийг импасто техник хэрэглэн тодруулж зурдаг.
- 2 давхаргийн систем – Нэг өнгийг илүү тод гаргахын тулд 2 өнгө ашигладаг техник буюу эхлээд тод өнгө тавьж хатаасны дараа дээр нь бараан өнгө тавьж өөрийн хүссэн өнгийг гаргадаг.
- Нойтон будган дээр нойтон будгаар ажиллах техник – Хоёр дүрслэлийн заагуудыг зурахдаа эхний тавьсан тосон будгийг хатаж амжаагүй байхад дараагийн тосон будгийг давхарлаж ямар нэгэн тод контургүйгээр уусгаж зөөлөн хүрээ үүсгэн зурдаг.
- Тусгай гэрлээр шинжилгээ хийхэд, ямар нэг харандааны ул мөр олдоогүй нь зураач скиз гаргахдаа нүүрсэн харандаа болон бусад төрлийн харандааг ашиглахгүйгээр тосон будаг, бийрээр скизээ гаргадаг байсныг батална.
- Зураачийн өөр нэг онцлог нь цагаан тосон будаг хэрэглэхийн оронд зотонг будалгүйгээр цагаан хэвээр нь ашигладаг.
- Зураг бүрийн бийрний бичилтийн хэмжээг харьцуулж үзэхэд бүх зурагтаа ойролцоо хэмжээний бийр ашигласан байна.
- Зураач бүтээлийнхээ дүрүүдийг бүтэн дуустал зурахаас илүүтэйгээр хөнгөн дүрслэн зурдаг. Бага хэмжээний будгаар дүрүүдийг тодорхой гаргаж чаддагаараа онцлог.
Энэхүү судалгааны үр дүнд судалгаанд орсон бүтээлүүд нь О.Цэвэгжав зураачийн арга ажиллагаа, материал хэрэгсэл, өнгөний сонголт мөн бөгөөд харьцуулалтын болон, тусгай тоног төхөөрөмжийн тусламжтайгаар мэргэжлийн туршлагатай олон улсын сэргээн засварлагч Сузанне Эрхардс шинжлэх ухааны үндэслэл нотолгоотойгоор “Азарганы ноцолдоон” бүтээлийг эх зураг мөн болохыг батлав.

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм23 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм23 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Нийгэм2 минут өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Улс төр32 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Бусад30 минут өмнө
Энэ жилээс нийслэлийн өдөр, даншиг наадмыг хамт зохион байгуулна