Энтертайнмент
2022 онд шуугиан тарьсан алдартнуудын хувцаслалт

Улиран одох гэж буй 2022 оны хамгийн халуухан ээжээр дуучин Рианна тодорлоо. Реалити шоуны од Ким Кардашъяан интернэт орчинд хамгийн их яригдсан алдартан болсон бол супер модель Хэйди Клум Хэллоуиний баярын шилдэг хувиргалтын эзэн болж “хатан хаан” гэдгээ дахин батлав.
Супер од Рианнагийн бие давхар үеийн хувцасны шүүгээ, “Skims”-ийг үүсгэн байгуулагч Кимийн бүтээсэн Мэрилин Монро, супер модель Хэйди Клумын өт болон хувирсан дүр болон бусад алдартнуудын энэ жилийн шуугиан тарьсан зургуудаас хүргэж байна.
Бие давхар үеийн хувцаслалтыг чиг хандлагыг өөрчилсөн Рианна
Хамгийн тохиромжгүй хувцаслалттай сэтгүүлийн зураг авалтад оролцсон жүжигчин Николь Кидман
Дүрэмгүй хувцаслагч Жулия Фокс
Дүрэмгүй хувцаслагч Harry Styles
Мэрилин Монрогийн дүрд хувирсан Ким Кардашъяан
Банзалтай Брэд Питт
Жэйлогийн 500 метр материалаас бүтсэн хуримын даашинз
Тэйлор Свифтийн эрдэнийн чулуун даашинз
Улаан хивсний ёслолыг хулгайлсан Lil Nas X
Улаан хивсний ёслолд жампсүиттэй ирсэн Тимоти
Шинэ үеийн даашинзтай Белла Хадид
Хэллоуиний баярын шилдэг хувцаслалттай Хэиди Клум

Энтертайнмент
Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр сараас эхэлж, өчигдөр дүнгээ гаргалаа. Зөвхөн 16 хүртэлх насныхан оролцдог 20 цуврал тэмцээний нийлбэр дүнгээр Монгол Улсын тамирчин, 14 настай Х.Тэргэл тэргүүн байр эзэлж, дэлхийн чансааг мөн тэргүүлэв.
Дэлхийн чансааг Ази тивээс тэргүүлсэн анхны тоглогч Х.Тэргэл болж байна. Энэ лигийн тэмцээнд есөн орны дэлхийн шигшмэл 32 тамирчин оролцсон бөгөөд анхдагч амжилтын эзэн Х.Тэргэл нь 2022, 2023 оны өсвөрийн багийн ДАШТ-ий хүрэл медаль, 2024 оны ДАШТ-ий ганцаарчилсан төрөлд хүрэл медаль эзэлсэн ба Монгол Улсын дөрвөн удаагийн аварга тамирчин юм.
Удамт тоглогчийн ээж Ш.Эрдэнэтуяа нь дартсын спортын ОУХМ, Монгол Улсын аварга бол нагац ах Ш.Ганзориг, Ш.Ган-Эрдэнэ нар нь ОУХМ, Монгол Улсын аварга цолонд хүрсэн тамирчид байна.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Нийгэм24 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм23 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм24 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм24 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа
-
Нийгэм18 минут өмнө
Зуны саруудын цаг агаарын ерөнхий төлөв
-
Улс төр47 минут өмнө
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
-
Нийгэм40 минут өмнө
Б.Ганхайч ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ