Энтертайнмент
“Зохиолгүй амьдрал” жүжгийн нээлт энэ сарын 13-нд болно
Сүүлийн жилүүдэд түлхүү дэлгэцийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэж байсан “Х-ТҮЦ” продакшныхан өнөө жилийг тайзны уран бүтээлээр эхлүүлж байна. Тус хамт олон өмнө нь “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Сэрүүн хасын нууц” зэрэг драмын жүжгийг толилуулж байсан юм. Тэгвэл энэ удаа “Зохиолгүй амьдрал” инээдмийн жүжгийг олны хүртээл болгохоор болжээ.
Эл жүжгийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж найруулж, гол дүрд Т.Бархүү, Г.Нарансолонго нар тоглох бол бусад дүрд Гавьяат жүжигчин И.Одончимэг, Н.Онон, “Эмоци” продакшны жүжигчин Д.Түвшинтөр, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, А.Гэрэлцэцэг, залуу жүжигчин Э.Төрбат, Э.Анужин нар тоглох аж. “Зохиолгүй амьдрал” жүжгийг ирэх Баасан гаригт буюу энэ сарын 13-нд Соёлын Төв өргөөнд нээлтээ хийх гэнэ.
Энтертайнмент
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Энтертайнмент
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний циркийн жүжигчин СТА Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож Алтан цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандалын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн юм гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Улс төр7 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм9 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент9 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент8 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр8 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна