Дэлхий дахинд
Онгоцны ачаанаас уран олдож, 60-тай эрэгтэйг сэжиглэн баривчилжээ
Лондоны “Хитроу” нисэх онгоцны буудал дахь ачаанаас уран олджээ. Их Британийн Нийслэлийн цагдаагийн газраас өнгөрсөн Ням гаригт, хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж буй бөгөөд өдгөө 60 гаруй насны эрэгтэйг сэжигтэнээр баривчлан саатуулсан талаар мэдэгдсэн байна. Цагдаагийн газраас уг этгээдийг өнгөрсөн Бямба гаригт терроризмын хэрэгт сэжиглэн баривчилж, батлан даалтад гаргасан гэж мэдээлжээ.
“Хитроу” нисэх онгоцны буудалд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-нд ирсэн ачаанаас маш бага хэмжээний уран илэрсэн байна. Лондоны Цагдаагийн газрын Терроризмын эсрэг командлалын дарга Ричард Смит “Хэдийгээр энэ хэрэгт холбогдуулан 60 настай эрэгтэйг баривчилсан ч ‘олон нийтэд шууд заналхийлсэн’ хэрэг гэж үзэхгүй” гэж хэлжээ.
Цагдаагийн албан хаагчид Чешир дэх хаягаар нь очиж, сайхь эрэгтэйг Баруун хойд Английн цагдаагийн хэлтэст аваачсан бөгөөд ирэх дөрөвдүгээр сар хүртэл батлан даалтад гаргасан аж.
Эх сурвалж: REUTERS, NBC NEWS