Энтертайнмент
“Алтан өд 2022” ёслолын сүүлийн шатанд дараах бүтээлүүд шалгарчээ

МЗЭ-ийн Удирдах зөвлөл хуралдаж, Үндэсний төвүүдээс ирүүлсэн саналуудыг хэлэлцээд, уран зохиолын оны шилдэг бүтээл тодруулах “Алтан өд 2022” ёслолын сүүлийн шатанд дараах бүтээлүүдийг шалгаруулж, нэр дэвшүүллээ.
1. ЯРУУ НАЙРАГ
-Д.Галсансүх “Хагас реалист шүлэг”
-М.Уянсүх “Тэнгэр улам уудам болоход”
-Д.Эрдэнэзулай “Авгалдайн суурин”
2. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Том хэмжээний бүтээл/
-Б.Сарантуяа “Сондгой цагаан сувд”
-Ц.Буянзаяа “Улаагчин ингэж хэлсэн”
-С.Пүрэвсүрэн “Хөх шуурга”
3. ХҮҮРНЭЛ ЗОХИОЛ /Богино хэмжээний бүтээл/
-О.Цэнд-Аюуш “Хүйтэн тууж”
-П.Баттогтох “Зовлон бодитой оршдог уу?”
-С.Баатарцогт “Цасан хуй”
4. БАРИМТАТ ЗОХИОЛ
-А.Амарсайхан “Бямбасүрэнгийн Шарав”
-Д.Дамдинжав “Суут нууц”
-Ш.Баатар “Хайрхаан”
-Х.Баатархүү “Улаанхүү”
5. ХҮҮХДИЙН ЗОХИОЛ
-Н.Мандал “Шид мангас”
-Б.Батцэцэг “Н.Норовбанзад”
-Б.Төрмөнх “Д.Нацагдорж”
6. УТГА ЗОХИОЛ СУДЛАЛ, ШҮҮМЖ
-Г.Батсуурь “Уран зохиол шинжлэлийн зарим асуудал”
-Ц.Буянзаяа “Монголын уран зохиолын түүхэн товчоон” I, II дэвтэр
-Л.Мөнхтөр “Урлангаар зочилж, урмаар дэмжихүй”
7. УРАН ЗОХИОЛЫН ОРЧУУЛГА
-Александер Доү “Чингис” эмгэнэлт жүжгийн орчуулга
ОрчуулМ.Саруул-Эрдэнэ
-Бертольд Брехт “Шүлгийн дээжис”
Орчуулагч П.Гангаамаа
-“Хайрын цуурай”
Орчуулагч Ж.Оюунцэцэг
8. ЖҮЖИГ, КИНОНЫ ЗОХИОЛ
-Н.Мандал “Саран охин, Хөхөө хүү” хүүхдийн жүжиг
-Б.Цогнэмэх “Рогма гоо хатан” жүжиг
-Э.Ган-Очир, Н.Майдар “Дасгалжуулагч” киноны зохиол
-Ч.Энхээ “Бусгаа тавилан” кино зохиол
9. ШОГ ХОШИН БОЛОН ЗӨГНӨЛТ ЗОХИОЛ
Д.Жаргалсайхан “Тусаан бурхан”
Уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд 2022” ёслол 2023 оны 2 дугаар сарын 2-ны 12.00 цагт Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент20 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг24 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм23 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм21 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм21 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм22 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм22 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа