65 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах улаан хивсний ёслолд хөгжмийн ертөнцийн томоохон төлөөллүүд оролцож байна.
Цар тахлын улмаас өнгөрсөн жил хойшилсон ёслолын ажиллагаа ийнхүү АНУ-ын Лос Анжелес дахь Степлес Центр хэмээдэг байсан Crypto.com Arena-д эхэллээ.
Өөрсдийн донж, өнгө төрхөөрөө дэлхийн хөгжмийн салбарт танил болсон алдартнууд болох Бейонсе, Дожа Кат, Бад Банни тэргүүтэй уран бүтээлчид нэр дэвшээд буй.
Загварын салбарынхан болоод үнэнч шүтэн бишрэгчид нь алдартнуудыг ямар гоёл өмсөж ёслолын үйл ажиллагаанд ирснийг анхааралтай ажиж байна.