Дэлхий дахинд
Газар хөдлөлтөд амиа алдсан хүний тоо 33,000 хүрч, Турк улсад чанаргүй барилгын буруутнуудыг баривчилж эхлэв
Даваа гарагт Туркийн зүүн өмнөд нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараах аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Ням гарагийн байдлаар Турк, Сири улсуудад амиа алдсан хүний тоо 33,000 хүрчээ.
Олон хоног өнгөрсөн ч барилгын нуранги дороос амьд үлдсэн хүмүүс олдсоор байна. Тухайлбал Ням гарагийн өглөө эрт Хатай мужид нуранги дороос долоон сартай хүүхдийг аварсан тухай Туркийн TRT суваг мэдээлжээ.
Уйлах чимээгээр нь 140 цаг нуранги дор байсан нялх хүүг аврагчид олсон байна.
Амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдсэнээр Даваа гарагийн газар хөдлөлт нь Турк улсад 1939 оноос хойш тохиосон хамгийн их хохиролтой гамшиг болжээ.
Турк улсын хуулийн байгууллагууд чанаргүй барилга барьсан аж ахуйн нэгжүүдийн албан тушаалтнуудыг баривчлах ажиллагааг эхлүүлсэн байна.
Тухайлбал Хатай муж дахь “Ronesans Residence” 250 айлын тансаг ангиллын орон сууцыг барьсан компанийн эзнийг баривчилжээ. Гадаад руу зугтах гэж байсан түүнийг Истанбул хотод саатуулсан байна.
Нурангид нь олон хүн дарагдаж амиа алдсан тус хотхоныг Туркийн хэвлэлүүд “Death Residence” хэмээн нэрлэж байгаа.
Газар хөдлөлтөд нэрвэгдсэн 10 мужид чанаргүй барилга барьсан хэрэгт холбоотой нийт 131 сэжигтнийг шалгаж эхэлсэн бөгөөд тэднээс 113-ыг нь баривчлах шүүхийн шийдвэр гарсныг Туркийн дэд ерөнхийлөгч Фуат Октай мэдээлжээ.
Гамшгийн бүс нутагт нийтдээ 133,000 барилгыг шалгахад 12,617 нь нурсан буюу ноцтой гэмтсэн болохыг тогтоосноо Туркийн засгийн газрын холбогдох албан тушаалтан мэдээлсэн байна.
Үүний улмаас нэг сая гаруй хүнийг түр хоргодох байранд оруулжээ. Нийт 200,000 орчим хүнийг Туркийн баруун бүс нутагт нүүлгэн шилжүүлсэн байна.
Туркийн их сургуулиудын хичээлийг зун хүртэл онлайн горимд шилжүүлж, дотуур байруудыг хоргодох байр болгон ашиглаж эхэлжээ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент54 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд17 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр13 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав