Энтертайнмент
“Creed” киноны гуравдугаар анги ирэх сарын 3-нд нээлтээ хийнэ

Сильвестр Сталлоне хэмээх хэний ч мэдэхгүй залуу “Rocky” нэртэй кино зохиол бичиж дуусгаад кино болгох гэж маш олон продюсертой уулзсан байдаг. Тухайн үед боксын спортын тухай ихэнх кино амжилтгүй болж дандаа алдагдалд орсон тул хэн ч дэмжсэнгүй. Гэсэн хэдий ч зарим продюсер зохиолыг нь 250 мянган ам.доллароор худалдаж авах санал хэлж байв. Харин Сталлоне зохиолоо зарахыг хүссэнгүй. Өөрийг нь энэ киноны гол дүрд тоглуулбал зохиолоо үнэгүй өгөхөд бэлэн байгаагаа хэлэхэд продюсерууд “Хэний ч танихгүй жүжигчинд гол дүр өгнө гэдэг байж болохгүй зүйл. Харин зохиолоо мөнгө болго” гэж хэлдэг байжээ.
Аз дайрч 1975 онд “United Artists” (одоогийн “Metro-Goldwyn-Mayer”-ийн нэг хэсэг) кино компани “Rocky” киног тухайн үеийн кинонуудын төсвийн зургааны нэг буюу 960000 ам.доллароор хийжээ. Ийн “Rocky” 1976 онд хоёрхон кино театрт нээлтээ хийж тухайн жилдээ 117 сая ам.долларын орлого олсон байна. Мөн Академийн тэргүүн шагнал “Оскар”-ын 7 номинацид нэр дэвшиж шилдэг эвлүүлэг, шилдэг найруулагч, шилдэг кино төрөлд ялалт байгуулсан бөгөөд Сталлоне өөрөө “Rocky” зургаан цувралынхаа бүгдийнх нь зохиолыг бичиж, дөрвийг нь найруулсан байдаг.
Тус цуврал киноноос салбарласан
“Creed” цувралын гуравдугаар анги гуравдугаар сарын 3-нд нээлтээ хийх бөгөөд сүүлийн трэйлэр цацагдлаа.
Энтертайнмент
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо

Энтертайнмент
“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Улсын Хүүхэд залуучуудын театр Уильям Шекспирийн зохиол “Ромео, Жульетта хоёр” эмгэнэлт драмын жүжгийг 59 жилийн дараа төрөлх театрынхаа тайзнаа дахин тоглоно.
Анх 1966 онд Ардын жүжигчин С.Гэндэнгийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрын тайзнаа тоглогдож байсан “Ромео, Жульетта хоёр” жүжгийг ирэх 5 дугаар сарын 9-ний өдөр нээх бөгөөд уг бүтээлд 100 гаруй уран бүтээлч, ажилтан оролцож байна.
Гол дүр болох Ромеогийн дүрд жүжигчин Б.Түвшинбаяр, Жульеттагийн дүрд жүжигчин М.Батгэрэл нар тоглох бөгөөд урилгаар Төрийн соёрхолт, УГЖ Ц.Төмөрбаатар, УГЖ Н.Нармандах, СТА Ж.Даваасамбуу нар оролцоно. Жүжгийн Ерөнхий найруулагчаар тус театрын найруулагч СТА Б.Энхээ ажиллаж байгаа бөгөөд Ерөнхий продюсероор УГЖ Н.Ариунболд, Ерөнхий зураачаар УГЗ Г.Ганбаатар нар ажиллаж байна.
74 жилийн түүхт Улсын Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээгээд удаагүй ч “Арслан хүлэгт баатар” хүүхдийн жүжиг, “Хайрыг хайрла”, “18 дахь хаврын хайр” драмын жүжиг болон “Хүүхнүүдийн хаанчлал” инээдмийн водевиль жүжгүүдийг үзэгчдэдээ толилуулаад байсан бол энэ удаа сонгодог бүтээлийг ийнхүү тайзнаа амилуулахад бэлэн болжээ.
Улсын Хүүхэд залуучуудын театр дэлхийн болоод үндэсний хэмжээний бүх насныханд зориулсан тайзны урлагийн бүтээлээр дамжуулан урлаг гоо зүй, соёлын боловсролыг түгээсээр байна.
Энтертайнмент
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлсээр байна

Өнгөрсөн амралтын өдрүүдээр зохион байгуулагдсан “Чингэлтэй хайрханы хишиг”, Ховд аймгийн Чандмань сумын 100 жилийн ойд зориулсан, улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит барилдаануудын дараа бөхчүүдийн чансаа шинэчлэгдлээ.
Улсын аварга О.Хангай тэргүүллээ хадгалсаар байгаа бол Улсын начин Э.Батмагнай хоёр барилдаан дараалан үзүүрлэсэн амжилтаараа чансааны хоёрдугаар байр руу дэвшлээ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Монголын шатарчид багийн дэлхийн аварга боллоо
-
Эдийн засаг23 цаг өмнө
Нийт 16.9 тэрбум төгрөгийн үнэ бүхий хөдөө, аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг биржээр арилжлаа
-
Нийгэм22 цаг өмнө
Ж.Хунан: Хууль хоорондын зөрчилдөөнд хүүхэд хохирох ёсгүй
-
Нийгэм20 цаг өмнө
Яндангаа буулгаж, нарны эрчим хүч рүү шилжсэн айл өрхүүдийн нөхцөл байдалтай танилцлаа
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Эрүүгийн 894 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав
-
Нийгэм20 цаг өмнө
Элсэлтийн шалгалт зургаадугаар сарын 18-нд эхэлнэ
-
Нийгэм23 цаг өмнө
Саналын хуудас, санал тоолох төхөөрөмж хүлээлгэж өглөө
-
Нийгэм20 цаг өмнө
Цэрэгт татагдсан залуус жолооны сургалтад хамрагдаж, үнэмлэхээ гардлаа