Дэлхий дахинд
Цахим орчинд тарсан зургаа устгах боломжтой болжээ
Өсвөр насны хүүхдүүд, заримдаа томчууд хүртэл янз бүрийн зураг, бичлэгээ цахим сүлжээгээр дамжуулан хэн нэгэн рүү илгээснээр асуудалд орох тохиолдол олон байдаг. Зургаа нэгэнт илгээсэн л бол буцаах боломжгүй гэж өсвөр насныханд сануулдаг. Тэгвэл “Take It Down” нэртэй “Мета” компанийн санхүүжилттэй цахим хэрэгслийг ашиглан энд тэнд тарсан өөрийнхөө зургийг устгах боломжтой болжээ. АНУ дахь Сураггүй алга болсон, мөлжлөгт өртсөн хүүхдүүдийн үндэсний төв энэ хэрэгслийг ашигладаг.
Хэрэглэгч тухайн цахим хуудас руу нэвтрээд, зургаа оруулахгүйгээр дижитал хурууны хээгээ үүсгэнэ. Хурууны хээ компанийн дата бааз болон технологийн компаниудад бүртгэгдэнэ. Энэ нь өөрсдийнхөө платформ дээрээс тухайн хэрэглэгчийн зургийг устгаж болно гэж зөвшөөрсөн компаниуд байх юм. Одоогоор “Facebook”, “Instagram”, “Yubo”, “OnlyFans”, “Pornhub” гэсэн платформууд бүртгэлтэй байна. Тиймээс “WhatsApp” ч юм уу өөр платформд тухайн хүний зураг тарсан бол устгах боломжгүй гэсэн үг.
Зургийг оруулахдаа хэмжээг нь тасдаж багасгасан бол, эможи нэмсэн бол, эсвэл мийм болгосон бол энэ нь шинэ зурагт тооцогдох бөгөөд дахин хурууны хээгээ шинээр бүртгүүлэх ёстой. Филтертэй зургуудын нэг хурууны хээн бүртгэлээр устгаж болно.
Заавал хуулийн байгууллагын оролцоогүйгээр асуудлаа шийдэж болдог нь тус цахим хэрэгслийн давуу тал гэж үзэж байна. “CyberTipline” ашгийн бус байгууллагаас мэдээлснээр, 2021 онд мөлжлөгт өртсөн 29.3 сая хүүхэд байна. Энэ нь 2020 оноос 35 хувиар өссөн үзүүлэлт юм.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад22 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм5 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ