Дэлхий дахинд
Хятадын байлдааны онгоцууд Тайванийн бэлэн байдлыг шалгав
Хятад улсаас олон тооны байдааны нисэх онгоц болон хөлгүүд Тайванийн батлан хамгаалахын бүсэд нэвтэрсэн тул Тайпейгээс хариу арга хэмжээ авч, байлдааны онгоцнуудаа илгээжээ. Тайванийн батлан хамгаалах яамнаас мэдээлснээр орон нутгийн цагаар Лхагва гаригийн өглөө арлыг чиглэн байлдааны 25 нисэх онгоц, гурван хөлөг ойртон ирсэн байна. Тэдний 19 нь хэдийнэ арлын агаарын довтолгооноос хамгаалах таних бүс рүү нэвтэрсэн гэнэ.
Үүний хариуд Тайванийн талаас сөнөөгч онгоцнуудаа тэднийг угтуулан илгээж, пуужингийн системүүдээ бэлэн байдалд шилжүүлсэн байна. Мөн байлдааны хөлөг онгоцнуудыг ч далайд гаргажээ. Гэхдээ Тайванийн талтай тулгарахаасаа өмнө Хятадын “түрэмгийлэгчид” бүсийг орхин гарсан гэж Тайпей мэдэгджээ.
Хятадын эх газраас тусдаа орших Тайванийн арал нь өөрсдийгөө тусгаар улс гэдэг ч Бээжин үүнийг салан тусгаарласан муж үздэг. Улмаар Хятадын эрх баригчид Тайванийг Хятадтай эргэн нэгтгэхээ удаа дараа мэдэгдсэн билээ. Үүний хариуд албан ёсны дипломат харилцаагүй боловч АНУ-ын албаныхан Тайванийг хамгаалахаа мэдэгдсэн. Хятад, Тайванийн хооронд зөрчил хурцадсан үед АНУ-аас Тайвань руу дадлага сургуулилалтын зорилгоор 200 хүртэлх тооны цэргээ илгэхээр төлөвлөж байгааг эх сурвалж мэдээлжээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад22 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ