Дэлхий дахинд
Сирид газар хөдлөлтийн дараа халдварт өвчин гарав
Газар хөдлөлтөд өртсөн Сирийн баруун хойд хэсэгт холер өвчнөөр хоёр хүн нас баржээ. Тус улсад өнгөрсөн жилийн есдүгээр сард бохир уснаас үүдэн холер өвчин дэгдэж, 568 тохиолдол бүртгэгдэн, 22 хүн нас барсан. Газар хөдлөлтийн дараа цэвэр усны хомсдолоос болж нүүлгэн шилжүүлэлтийн байруудад нөхцөл байдал хүндрэн, нас баралт дахин бүртгэгдлээ.
Сирийн тус хэсэгт цэвэр, бохир усны шугам хоолой зэргээр дэд бүтцэд ихээхэн гэмтэл учирсан. Газар хөдлөлтийн өмнө ч бас дүрвэгсдийн хуаранд цэвэр, бохир усны шугам хоолой асуудалтай байжээ.
Сирид газар хөдлөлтийн улмаас 20 мянган барилга байшин эвдэрч сүйдсэн. Тиймээс олон мянган хүн төрийн бус байгууллагуудаас гаргасан түр хоргодох байранд амьдарч байна. Түр хоргодох байрны орчин нөхцөл, чийглэг халуун цаг агаар, цэвэр усны хомсдол зэргээс үүдэн холер тэргүүтэй янз бүрийн өвчин дэгдэж магадгүй байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад21 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ