Энтертайнмент
Монголын Үндэсний музейд хоёр өдрийн турш 6200 гаруй үзэгч зочилжээ
Монгол орон даяар “Музейн нээлттэй өдрүүд” гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Өнгөрсөн хоёр өдөр Монголын Үндэсний музейд 6200 гаруй үзэгч зочилжээ. Тус музей өнөөдөр “Эх орны төлөө” тусгай үзэсгэлэн, Музейн байнгын үзэсгэлэнгийн есөн танхимын үзэсгэлэнг үзэгчдэд толилуулах юм. Мөн “Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал-Халх монголчууд”, “Соёмбо” боловсролын хөтөлбөрийг хүүхэд багачуудын хүртээл болгон үйлчлэх аж.
Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 5-ныг дуустал үргэлжилнэ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энтертайнмент
“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ
Энтертайнмент
“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
-
Бусад19 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм24 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Нийгэм2 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм1 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой