Дэлхий дахинд
Грект төмөр замын осолтой холбогдуулан жагссан эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлджээ
Грект төмөр замын осолтой холбогдуулан жагссан эсэргүүцэгчид Афин хотноо, парламентын ордны өмнө цагдаа нартай мөргөлджээ. Эсэргүүцэгчдийн зарим нь хогийн сав шатааж, шатаах бодистой лонх шидсэн байна. Хариуд нь цагдаа нар нулимс асгаруулагч хий, дууны гранат ашигласан гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, ням гарагт парламентын ордны өмнө болсон эсэргүүцлийн ажиллагаанд 12 мянга орчим хүн оролцсон гэнэ. Тэд Лариса хотын ойролцоо болсон ослын үеэр амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, хэдэн зуун хар бөмбөлөг хөөргөжээ.
Мөн энэ өдөр Грекийн Ерөнхий сайд Кириакос Мицотакис төмөр замын ноцтой ослын үеэр хохирсон хүмүүсийн ар гэрийнхнээс уучлалт хүсчээ. “Грект 2023 онд эсрэг чиглэлд явж байсан хоёр галт тэрэг нэг зам дээр байж, үүнийг хэн ч анзаараагүй нь байж боломгүй” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.
Грект эсэргүүцлийн ажиллагаа энэ сарын 2-ноос хойш үргэлжилж байна. Үүнтэй зэрэгцээд тус улсад төмөр замын ажилтнуудын ажил хаялт ч эхэлжээ. Үйлдвэрчний эвлэлүүдийн удирдлагуудын мэдээлснээр, 3 дугаар сарын 1-нд болсон осол хүн хүчний дутагдал, ажилладаггүй тоног төхөөрөмж зэрэг олон хүчин зүйлээс болсон гэжээ. Грекийн засаг захиргаа 2000 оноос хойш хөдөлгөөний аюулгүй байдлын орчин үеийн цахим систем суурилуулахад 20 тэрбум гаруй евро зарцуулсан боловч төсөл бүрэн хэрэгжээгүй, суурилуулсан тоног төхөөрөмжүүд нь ажилладаггүй гэж төмөр замын ажилтнууд мэдэгджээ. Гэтэл Ерөнхий сайд Кириакос Мицотакис хүний алдаанаас болоод осол гарсан гэж мэдэгдсэн нь төмөр замын ажилтнуудын дургүйцлийг хүргэжээ.
3 дугаар сарын 1-ний шөнө Афин-Салоники хотын хооронд шугамд, Лариса хотын ойролцоо зорчигчийн галт тэрэг ачааны галт тэрэгтэй мөргөлдсөний улмаас 57 хүн амиа алдсан юм. Өөд өөдөөсөө явсан хоёр галт тэрэг нэг зам дээр таарч, маш хүчтэй мөргөлдсөний улмаас вагонуудын дугуй, эд ангиуд ойрын хэдэн арван метрийн зайд шидэгджээ. Зорчигчийн 4 вагон замаасаа гарч, нэг нь шатсан байна. Зорчигчийн галт тэргэнд 350 хүн сууж явсан. Тэдний олонх нь урт амралтаа дайруулан гэр лүүгээ харьж явсан оюутнууд байжээ. Харин ачааны галт тэрэг нь далайн чингэлэг тээвэрлэж явсан байна. Энэ бол тус улсын төмөр замын түүхэнд байгаагүй томоохон осолд тооцогдож байгаа юм.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад22 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм5 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ