Дэлхий дахинд
Иран дэлхийн 2 дахь том литийн ордыг илрүүлжээ
Иран улсын баруун мужуудын нэгэнд асар их хэмжээний литийн нөөц илрүүлжээ. Тус улсад анх удаа литийн нөөц илрүүлсэн талаар Аж үйлдвэр, уул уурхай, худалдааны яамны сайд Мохаммад Хади Ахмади Бямба гаригт мэдэгдсэн. Яамнаас мэдээлж буйгаар тус орд газарт 8.5 сая тонн литийн нөөц байж болзошгүй аж. Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Ираны литийн орд газар дэлхийн хоёрдугаарт орно. Чили улсад 9.2 сая тонн литийн нөөц бүхий орд байдаг нь дэлхийд хамгийн томд тооцогддог. Иран улс ордтой болвол дэлхийн зах зээлд литийн үнэ унах магадлалтай.
Лити нь цахилгаан машин болон бусад төхөөрөмжийн батерейг үйлдвэрлэхэд чухал шаардлагатай элемент юм. Хурдацтай хөгжиж буй цахилгаан машины авто салбарт литиг цагаан алт гэж нэрийддэг.
Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээний доголдол, инфляци зэргээс болж өнгөрсөн онд литийн эрэлт ихэсч, улмаар үнэ нь тэнгэрт хадсан. Гэхдээ сүүлийн үед цахилгааны машины борлуулалт буурсантай холбоотойгоор литийн үнэ ч уналтад ороод байна.
Эдийн засгийн хямралтай байгаа Ираны хувьд литийн орд илэрсэн гэдэг нь сайн мэдээ юм. Олон жил үргэлжилсэн хориг арга хэмжээ болон валютын ханшийн уналттай нүүр тулсан Иран улс литийн нөөцөөсөө их хэмжээний ашиг олох боломжтой. Гэхдээ хориг арга хэмжээнээс болоод худалдааны түншүүд нь хязгаарлагдмал байх магадлалтай юм. ОХУ-ыг зэвсгээр хангасан гэх үндэслэлээр барууны хориг арга хэмжээнүүдэд өртсөн Иран дэлхийн санхүүгийн системээс тусгаарлагдмал байдалтай багагүй хугацааг өнгөрүүлж байна. Түүнчлэн Ираны засгийн газар сүүлийн зургаан сарын турш үргэлжилсэн эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаалыг дарахад багагүй хүчин чармайлт гаргаж байна.
Иран улс нь газрын тос болон байгалийн хийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Гэвч хориг арга хэмжээнээс болоод экспортын хэмжээ нь ихээр буурчээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад22 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм5 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр5 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ