Дэлхий дахинд
Оросын талаас Украинд пуужингийн болон дроны ширүүн цохилт өгчээ
Оросын талаас Украинд пуужингийн болон дроны ширүүн цохилт хийжээ. Энгийн номхон иргэд амь насаа алдсан гэж өрнөдийн хэвлэлүүд мэдээлж байна.
Оросын хүчин пүрэв гарагт Украинд пуужингийн болон дроны цохилт хийснээс тус улсын нийслэл Киев хот болон бусад хотуудад хохирол учирчээ.
Львов мужид энгийн номхон зургаан хүн амь насаа алдсан гэж хэвлэлүүд мэдээлж байна. “BBС” агентлагийн мэдээлснээр есөн хүн амь эрсэджээ. Запорожийн станцын цахилгаан түр хугацаагаар тасарсан байна.
Пүрэв гарагийн энэ цохилт Украины эсрэг Оросын талын хамгийн хамгийн ширүүн бөмбөгдөлт гэгдэж байна. Учир нь Оросын талаас анх удаа олон төрлийн пуужин, дроноор цохилт хийсэн гэж Украины агаарын хүчний төлөөлөгч ярьсан байна.
Энэ өдөр Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Игорь Конашенков “Дуунаас хурдан Кинжал пуужингийн систем гэх мэт өндөр нарийвчлалтай холын тусгалын, агаарын болон далайн, мөн хуурай газрын зэвсгүүд Украины цэргийн дэд бүтцийн гол элементүүдэд цохилт өгсөн” гэжээ.
Дуунаас хурдан зургаан пуужингаар харвасан гэж Украины албаны хүмүүс мэдээлж байна. “Арван мужийн чухал дэд бүтэц, орон сууцны барилгууд өртсөн” гэж Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна.
Мөн Украины цэргийн удирдлагууд Оросын талаас харвасан 34 далавчит пуужин, Иранд үйлдвэрлэсэн дөрвөн Шахед дроныг замаас нь амжилттай устгасан гэжээ.
Гэхдээ зургаан Кинжал пуужинг таслан зогсоох боломжгүй байснаас гадна хөлөг онгоц, том усан онгоцуудын эсрэг болон нисэх онгоцуудын эсрэг ашиглах зориулалттай “Х-22”, “Эс 300” пуужингуудыг устгах боломжгүй байсан гэсэн байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад20 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм3 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм2 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой