Дэлхий дахинд
Японы Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээ боллоо
Япон улсын Цог жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан арга хэмжээг Монгол дахь Японы Элчин сайдын яам өчигдөр /2023.03.10/ зохион байгууллаа. Улсын филармоны Морин хуур чуулгын уран бүтээлчдийн тоглолтоор арга хэмжээг нээж, Монгол, Япон хоёр улсын төрийн дуулал эгшиглэв.
Арга хэмжээний эхэнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки үг хэлэв. Тэрбээр өнгөрсөн онд Монгол, Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болсныг онцлон тэмдэглэлээ. 50 жилийн ойн хүрээнд Монгол Улсад 100 гаруй арга хэмжээ зохион байгуулагджээ. Мөн ойн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 2-ны хооронд Япон улсад айлчилсан билээ. Энэ айлчлалаар хоёр улсын “Стратегийн харилцаа”-г “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх стратегийн тусгай түншлэл” болгож өргөжүүлэхээр тохирсон. Дипломат харилцааны 51 жилийн ой энэ оны хоёрдугаар сарын 24-нд тохиосон бөгөөд хамтын ажиллагааны дараагийн 50 жил эхэллээ гэж үзэж байна.
Түүнчлэн Элчин сайд Кобаяши Хироюки Орос, Украины дайн болон өнгөрсөн сарын 6-ны өдөр Турк, Сирийн нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн гамшгийг дурсаж, сэтгэл зовниж байгаагаа илэрхийллээ.
Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито 1960 оны хоёрдугаар сарын 23-нд мэндэлсэн. Тэрбээр 2019 оны тавдугаар сарын 1-нд хаан ширээнд заларсан юм.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад21 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ