Дэлхий дахинд
Украинд айлчилсан ээлжит удирдагч Кишида боллоо
Дэлхий дахины удирдагчид ойрын өдрүүдэд айлчлал арвинтай байна. Хятадын дарга Ши Жиньпин Москвад, ОХУ-ын ерөнхийлөгч Путин Мариупольд, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл Токиод тус тус айлчилсан. Тэгвэл Японы ерөнхий сайд Фүмио Кишида өнөөдөр /2023.03.21/ Украинд гэнэт айлчиллаа. Тэрбээр Украины ерөнхийлөгч Зеленскийтэй Киев хотод уулзана.
Кишида энэ айлчлалаар дамжуулан ерөнхийлөгч Зеленскийн удирдлага дор эх орноо хамгаалахаар тэмцэж буй Украины ард түмний эр зориг, тэсвэр тэвчээрт хүндэтгэл үзүүлж байна. Түүнчлэн Японы удирдагч, “Их-7”-ийн тэргүүний хувьд Украиныг дэмжиж буйгаа илэрхийлэх аж.
Кишидаг Польшоос Киев рүү галт тэргэнд сууж явааг Японы телевизээр харуулсан. Тэрбээр энэ айлчалынхаа өмнө Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Делид уулзжээ. Энэтхэгт Кишида дүрэмд суурилсан олон улсын дэг журмыг хамгаалахын төлөө дуу хоолойгоо өргөж, дайныг зогсооход туслахыг улс орнуудад уриалав.
Дайн эхэлснээс хойш “Их-7” бүлгийн удирдагчид бүгд Украинд айлчиллаа. Японы ерөнхий сайд Кишида энэ айлчлалуудын сүүлийг мушгиж байна. Тэрбээр Японы дайнаас хойш дайны бүсэд орсон анхны япон удирдагч болов. Японы энх тайванч үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас түүний айлчлалыг нууцаар зохион байгуулжээ. Украины ерөнхийлөгч Зеленский энэ оны нэгдүгээр сард Кишидаг Киевт айлчлахыг урьсан. Кишидаг Энэтхэгт айлчлахын өмнөхөн түүнээс Украин руу явах эсэхийг нь асуухад тэр тодорхой хариулт өгөөгүй.
Дээр дурдсан энх тайванч Үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас Япон улс Украинд байлдааны бус зориулалттай тусламжийг л үзүүлж байна. Тодруулбал, дуулга, сум нэвтэрдэггүй хантааз, нисгэгчгүй онгоц, генератор зэрэг хүний амь наснаас холуур эд зүйлсээр тусламж үзүүлж байна. Тус улс Украинд долоон тэрбум гаруй ам.доллар хандивлаад буй бөгөөд 2000 гаруй дүрвэгчийг хүлээж авчээ. Цагаачлалын хатуу бодлоготой Япон улсын хувьд украинчуудыг олноор нь хүлээж авч, орон сууц, ажлын байраар ханган, боловсрол эзэмшихэд тусалсан нь ховор алхам болсон юм.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад19 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм24 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Нийгэм2 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр2 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
-
Нийгэм1 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой