Дэлхий дахинд
ЭНЭТХЭГИЙН ТӨВ БАНК ЗАСГИЙН ГАЗАРТАА 4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН НОГДОЛ АШИГ ОЛГОНО
Энэтхэгийн Төв банк Засгийн газартаа төлөвлөгөөт хугацаанаас өмнө 280 тэрбум рупи буюу дөрвөн тэрбум ам.долларын ногдол ашиг олгохоор боллоо.
Тус улсын Засгийн газар тавдугаар сард болох сонгуулиас урьтаж иргэдэд өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд санхүүжилт шаардлагатай байгаа ажээ. Энэтхэгийн Нөөцийн банк буюу Төв банк Ерөнхий сайд Нарендра Модигийн Засгийн газарт хоёр дахь жилдээ урьдчилан ногдол ашиг өгч байгаа тохиолдол болж байгаа юм байна.
Энэтхэг улсын Засгийн газар тариалан эрхлэгчдэд тус бүр хоёр га газар өгч, жил бүр 2000 рупигийн татаас өгөхөөр амлажээ. Энэхүү амлалтаа биелүүлэхийн тулд 200 тэрбум рупиг аль хэдийн зарцуулсан байна.
Тус улсын Засгийн газар гуравдугаар сарын 31-нээр эцэслэх санхүүгийн жилд Төв банк болон бусад Төрийн өмчит банкнуудаас 741.4 тэрбум рупигийн ногдол ашиг авахаар төсөвт суулгажээ. Харин ирэх санхүүгийн жилд 829.1 тэрбум рупигийн ногдол ашиг авна гэж төлөвлөсөн байна.