Дэлхий дахинд
Бразил улс БНХАУ-тай худалдаа, технологи, аялал жуулчлалын салбарын харилцаагаа өргөжүүлнэ
Бразилын ерөнхийлөгч Лула да Силва БНХАУ-д төрийн айлчлал хийх гэж байна. Түүний айлчлалыг Бразилын засгийн газрын гишүүд, бизнесийн тэргүүлэх компаниудын захирал, орон нутгийн захирагч, сенатын гишүүд гээд өргөн бүрэлдэхүүн дагалдана. Айлчлалын хүрээнд хоёр орны худалдаа, аялал жуулчлал, технологи, ХАА зэрэг салбарт хамтран ажиллах 20 гаруй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ Украины дайныг энхийн замаар зогсоох талаар Хятадтай хэлэлцэнэ гэсэн хүлээлттэй байна.
Бразилын ерөнхийлөгчийн айлчлал пүрэв гарагт Шанхай хотоос эхэлнэ. Тэрээр Шанхайд БРИКС-ийн орнуудын хөгжлийн банкны нээлтийн ёслолд оролцох юм байна. Ингээд баасан гарагт хятадын дарга Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчийг Бээжин хотноо албан ёсоор угтах юм. Өдгөө 77настай Лула Да Силва эрүүл мэндийн шалтгаанаар айлчлалаа хойшлуулаад байсан. Бразил улс 2009оноос худалдааны гол түнш нь болсон Хятадтай харилцаагаа шинэ түвшинд гаргахыг зорьж байна. Хоёр орны худалдааны эргэлт өнгөрсөн оны байдлаар 150 тэрбум ам.долларт хүрсэн. Лулаг 2004 онд Хятад улсад анхны айлчлалаа хийснээс хойш хоёр орны худалдаа 21 дахин өссөн гэж Бразилын ЕТГ-ын мэдээнд онцолжээ. Лула да Сильва өмнө нь Бразилын ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллахдаа Хятадад хоёр удаагийн албан ёсны айлчлал хэрэгжүүлж байжээ.
Энэ айлчлалаас хүлээгдэж байгаа нэг төсөл нь Амазоны ширэнгэн ой зэрэг биомассыг хянах зориулалттай хиймэл дагуул хөргөх хамтын төсөл байгаа юм. Хятад, Бразилын аль аль нь Украины дайныг энхийн замаар зогсооход зуучлах сонирхлоо илэрхийлсэн. Энэ хүрээндээ Украины дайныг зогсооход Хятадыг илүү үүрэгтэй оролцох талаар Шитэй хэлэлцэж, хамтын дуу хоолой илэрхийлэх, бүр цаашлаад хамтын төлөвлөгөө танилцуулж магадгүй гэж олон улс харж байна.
Дашрамд дурдахад Хятад, Бразил хоёр нь дэлхийн үсрэнгүй эдийн засагтай БРИКС-ын бүлэгт багтдаг улсууд юм.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад16 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм21 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр24 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр23 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм22 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд21 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм22 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна