Дэлхий дахинд
Дайныг шүүмжилсэн орос сэтгүүлчид 25 жилийн ял оноолоо
Ардчиллыг дэмжсэн үзэл санаатай сэтгүүлч Владимир Кара-Мурзад Оросын шүүхээс 25 жил шоронд хорих ял оноолоо. Тэрбээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн хүмүүсээс хамгийн урт хугацааны хорих ялаар шийтгэгдсэн хүн болов. Өдгөө 41 настай Кура-Мурза нь ОХУ-аас хөрш Укриан улсад хийж буй дайныг шүүмжлэн бичсэнийхээ төлөө худал мэдээлэл тараасан болон эх орноосоо урвасан гэх ялд шийтгэгджээ. Тэрбээр ялаа чанга дэглэмтэй хорих ангид эдлэх бөгөөд 4900 ам.доллараар нэмж торгуулсан аж.
Владимир Кура-Мурза анхнаасаа өөрийг нь буруутгасан бүх хэргийг үгүйсгэж, “Би юунд ч гэмшдэхгүй. Харин ч би үүгээрээ бахархаж байна.Манай улсыг бүрхсэн харанхуй арилах өдөр ирнэ гэдгийг би мэднэ. Нийгэм маань нэрээр нь ямар гэмт хэрэг үйлдэв гэдгийг мэдээд нүдээ нээж, чичирнэ” гэж хэлснийг “The Washington Post” сонинд ярьжээ.
Путины дэглэмийг эсэргүүцсэн 13 тэрс үзэлтэн одоогоор шоронд хорих ял эдэлж буйн нэг нь ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный юм.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад21 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ