Дэлхий дахинд
Тайвань: Хиймэл дагуул хөөргөхөд Хятадыг буруутгав
Хятад улс өнгөрсөн Ням гаригт цаг уурын ажиглалтын хиймэл дагуул хөөргөсөн. Пуужингийн хэлтэрхий унаж магадгүй гэж болгоомжилсон тул Тайванийн хойд хэсэгт иргэний агаарын тээврийн онгоцуудыг нисэхийг хоригложээ. Нислэггүй бүс нь Тайванийн үл ялиг зүүн хойд чиглэлд, Зүүн Хятадын тэнгис дээгүүр байв. Бээжин хиймэл дагуул хөөргөхөөсөө өмнө нислэггүй бүс тогтоох хугацааг Ням гаригаас Мягмар хүртэл гэж Тайваньд мэдэгдсэн. Гэвч Тайванийн талаас эсэргүүцэлтэй тулгарсан тул энэ хугацаагаа ердөө 27 минут болгож бууруулсан банйа.
Цаг уурын ажиглалтын зориулалттай “Fengyun 3G” хиймэл дагуул Ням гаригийн 09:36 цагт баруун хойд Гансу мужаас амжилттай хөөрсөн. “Fengyun 3G” нь хур тунадас хянах зориулалттай хиймэл дагуул бөгөөд дэлхийн нам тойрог замд ажилладаг. Хиймэл дагуулыг “Long March 4B” пуужин тээвэрлэж явжээ.
Нислэггүй бүс тогтоосон тул Тайвань-Хятад, Тайвань-Өмнөд Солонгос, Тайвань-Япон хоорондын ирж очих нислэгүүд чиглэлээ өөрчилснийг “Flightradar24” цахим хуудаснаас харж болно. Тухайн өдөр өглөөний 09:00 цагаас 10:00 хүртэл нийт 33 нислэг чиглэлээ өөрчилсөн байна.
Тэгвэл “Long March 4B” пуужингийн хог хаягдал Японы усны ойролцоо унажээ. Үүнээс болж ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл хараахан байхгүй ч Японы тал энэ үйл явдалд дургүйцлээ илэрхийлжээ. Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши өчигдөр /2023.04.19/ мэдэгдэл хийхдээ “Хятад улс цаг уурын хиймэл дагуул хөөргөх талаараа хангалттай мэдээлэл өгөөгүй. Ням гаригт пуужинг хөөргөхөөс өмнө бид Хятадаас нарийвчилсан тайлбар шаардсан. Гэвч энэ хүсэлтэд хариу өгөөгүй” гэлээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад16 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм21 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр23 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм22 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд22 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм22 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм22 цаг өмнө
Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ