Спорт
ОХУ-ын уран гулгагчдын Монгол дахь шоу тоглолт болно

ОХУ-ын уран гулгагчдын Монгол дахь шоу тоглолт ирэх тавдугаар сарын 6, 7-нд болно.
Энэхүү тоглолтод алдарт Камила Валиева, Марк Кондратюк, Елизавета Туктамышева, Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян зэрэг ганцаарчилсан төрлийн уран гулгагчид болон Анастасия Мишина, Александр Галлямов болон Виктория Синицина, Никита Кацалапов, Евгения Тарасова, Владимир Морозов нарын гурван хос уран гулгагч оролцох юм.
Дмитрий Алиев нь 23 настай ОХУ-ын Бүгд найрамдах Коми улсын Ухта хотод төрсөн. Тэрбээр 2020 оны Европын болон Оросын аварга, Залуучуудын олимпын хүрэл медальтай.
Аав талаасаа Азербайжан гаралтай. Ээж нь цанын спортын тамирчин аж. Дима 2005 оноос уран гулгалтаар хичээллэж эхэлжээ.
Дмитрий Алиев болон түүний найз охин Алиса Федичкинаг уран гулгалтын Ромео, Жулетта хоёр гэдэг байв. Нэг багт хамт хичээллэж, хайрлаж дурлалцаж, үүрд хамт байна гэж бие биедээ тангараг өргөж байсан тэдний зам 2018 онд салжээ.
Дима, Алиса хоёр мөсөн дээр ч хамт байхын тулд хосын төрөлд гулгах хүсэлтэй байсан гэдэг. Гэхдээ ганцаарчилсан төрлөөс илүү их эрсдэлтэй хосын төрөлд ороход найз охин нь яах бол гэдэгт Дима их санаа зовниж байсан аж. Тэр Алисаг тэмцээнд нь дасгалжуулж, бие биенээ дэмжиж, үргэлж хамт байдаг байв. Гэвч Алиса өөр багт орсноор тэдний зам салж, хүүхэд насны хайр дурлал насан туршийнх болж чадаагүй аж.
Дмитрий Алиевийн сүүлийн үеийн амжилтаас дурдвал “Finlandia Trophy”-гоос хүрэл, “Budapest Trophy”-гоос мөнгөн медаль хүртсэн.
Харин Оросын цомын аварга шалгаруулах тэмцээнд богино үзүүлбэртээ нэгдүгээр байрт жагссан ч чөлөөт үзүүлбэрт олон алдаа гаргаж, дөрөвдүгээр байрт оржээ.
2022 оны есдүгээр сард ОХУ даяар хэсэгчилсэн цэргийн дайчилгаа эхлэхэд Дмитрийд цэргийн зарлан ирсэн гэх мэдээлэл байдаг.
Оросын уран гулгалтын оддын оролцох шоу тоглолтыг Монголын Биеийн тамир, спортын улсын хороо болон ОХУ-ын Уран гулгалтын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм.

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ
-
Нийгэм8 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм7 цаг өмнө
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав
-
Нийгэм7 цаг өмнө
Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа
-
Нийгэм7 цаг өмнө
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ
-
Улс төр8 цаг өмнө
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв
-
Улс төр5 цаг өмнө
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа