Дэлхий дахинд
Япон улс БНСУ-ыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаа хийдэг орнуудын жагсаалтдаа буцаан оруулна
Япон улсын засгийн газар хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаа хийдэг орнуудын жагсаалтдаа Өмнөд Солонгос улсыг буцаан оруулахаар болжээ. Японы аж үйлдвэрийн яам хоёр орны худалдааны хяналтын тогтолцооны ялгаа зөрүүнээс шалтгаалан 2019 онд Өмнөд Солонгос улсыг уг жагсаалтаас хассан. Улмаар хагас дамжуулагч зэрэг бүтэгдэхүүн үйлдвэрлэхэд ашигладаг гурван төрлийн түүхий материалыг Өмнөд Солонгос руу экспортлоход хил гаалийн хяналтаа чангатгаж байсныг өнгөрсөн 3-р сард цуцалсан юм.
Японы засгийн газар олон талын хяналт шалгалт хийсний дүнд Өмнөд Солонгос улсыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаа хийдэг орнуудын жагсаалтдаа буцаан оруулахаар шийдвэрлэлээ гэдгээ өчигдөр зарлажээ. Өмнөд Солонгос импортын зарим бараа бүтээгдэхүүн Умард Солонгос зэрэг улс орнууд руу дамжин гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгааг Японы засгийн газраас сайшаасан байна. Өмнөд Солонгосын засгийн газар Японы улсыг мөн адил жагсаалтдаа эргүүлж оруулж байгаагаа өнгөрсөн 7 хоногт зарласан. Ингээд Япон улсыг ч мөн адил алхам хийхийг уриалсан юм. Өнгөрсөн 3-р сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Японд айлчилж, харилцаагаа сайжруулахаар дээд түвшиндөө тохирсон. Юн Сок Ёл, Фумио Кишида нарын дээд хэмжээний уулзалтын үр дүн олон жил маргаантай байж ирсэн худалдааны салбарт саад бартааг арилгах, харилцааг сэргээх зэргээр илэрч байгааг шинжээчид тэмдэглэжээ. 2018 онд Өмнөд Солонгосын шүүхээс дайны үед иргэдийг нь хөдөлмөрийн мөлжлөгт оруулж байсан үндэслэлээр Японы нэр бүхий компаниудаар нөхөн төлбөр төлүүлэх шийдвэр гаргаснаас хойш хоёр орны харилцаа муудаж, улмаар Сөүл, Токио хоёр 2019 онд хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдаа хийдэг түншүүд байхаа больсон. 2019 оны дүнгээр далайгаар зааглагддаг хөрш Өмнөд Солонгос нь Японы худалдааны гурав дахь том түнш нь болсон. 2018 онд худалдааны эргэлт нь 9,3 их наяд иенд хүрсэн байна.
Дэлгэрэнгүй ...
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.