Дэлхий дахинд
Умард Солонгос пуужин хөөргөж, Япон, Өмнөд Солонгост түгшүүр зарлажээ

Умард Солонгосын дэглэм анхны хиймэл дагуулаа хөөргөхөөр төлөвлөж байгааг өчигдөр зарласан юм. Тэгвэл өнөөдөр өглөө хиймэл дагуул тээвэрлэсэн байж болзошгүй пуужин тус улсын нутаг дэвсгэрээс хөөрсөн байна.
Үүнтэй холбоотойгоор Япон улсын засгийн газар Окинава мужид түгшүүр зарласан бол Өмнөд Солонгосын эрх баригчид Сөүл хотын оршин суугчдад нүүлгэн шилжүүлэлтэд бэлэн байхыг анхааруулжээ.
Хөөргөсөн пуужин нь агаарт дэлбэрч, аюул учруулах боломжгүй болсон тул удалгүй аль аль тал түгшүүрээ цуцалсан байна.
Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний мэдээлснээр Умард Солонгосоос хөөргөсөн пуужин удалгүй радараас алга болсон тул замдаа дэлбэрсэн гэж дүгнэжээ.
Өчигдөр буюу Мягмар гарагт Умард Солонгосын эрх баригч намын цэргийн төв хорооны дэд тэргүүн Ри Пён Чол удахгүй хөөргөх хиймэл дагуул нь АНУ, Өмнөд Солонгосын өдөөн хатгасан цэрэг дайны үйл ажиллагааг дэлхийн тойрог замаас хянах зорилготой гэж тайлбарласан юм.
Тэрбээр анхны хиймэл дагуулаа хөөргөх товыг зургаадугаар сарын 11 гэж зарлаж байжээ.

Дэлхий дахинд
БНСУ даяар галын нөхцөл байдал ноцтой түвшинд хүрснийг зарлалаа

Дэлхий дахинд
Сөүл хотод авто зам цөмөрч мотоциклтой иргэн унажээ

Өчигдөр буюу даваа гарагт Сөүл хотод авто зам цөмөрч, мотоциклтой иргэн унасан байна. Одоогоор тус иргэнийг аврах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Орон нутгийн цагаар өчигдөр орой 6 цагийн үед Гандун дүүрэг дэх бага сургуулийн ойролцоох авто зам цөмөрч, бараг 20 метрийн өргөнтэй нүх үүссэн байна.
Тус нүх зургаан эгнээтэй замын дөрвийг нь хамарч байгаа бөгөөд нэмж томрох эрсдэлтэй байгаа аж. Улмаар Сөүл хотын захирагч яаралтай арга хэмжээ авахыг үүрэгджээ.
Одоогоор зам цөмөрсөн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.
Гэхдээ албаныхны урьдчилсан байдлаар үзэж буйгаар зам цөмөрсөн шалтгаан нь замын доорх ус дамжуулах хоолой хагарснаас үүдсэн байж болзошгүй гэв.
Осол гарсан замын доор метроны есдүгээр шугамын өргөтгөлийн ажил мөн хийгдэж байжээ.
Дэлхий дахинд
Өмнөд Солонгос даяар 30 шахам ой хээрийн түймэр гарав

Өмнөд Солонгосын зүүн өмнөд хэсэгт өнгөрсөн амралтын өдрүүдээр 30 шахам ой хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, 29 байршил гарсан гал түймрийн улмаас дор хаяж дөрвөн хүн амиа алдаж, зургаан хүн шархдаад байна. Мөн 19 км2 талбай шатсан бөгөөд галт тэрэг, зарим авто замын хөдөлгөөнд саад учирчээ.
Бямба гаригийн орой засгийн газар зарим бүс нутагт гамшгийн онц байдал зарлажээ. Харин Ням гаригийн өглөө ихэнх түймрийг унтрааж, зургаан газар л үлдсэн байна.
Гал унтраахад 1600 орчим гал сөнөөгч, 35 нисдэг тэрэг, олон арван галын машин дайчилжээ.
29 түймэр янз бүрийн шалтгаанаар гарсан бөгөөд тэдгээрээс дурдвал, Санчеон хотын түймэр л гэхэд тариачны зүлэг хадагч шатсанаас болжээ. Мөн Бусанаас холгүй орших Гимхэ хотод хог шатаах зуухнаас үүдэлтэй гал гарсан байна. Цаг агаар хуурай, салхитай байгаа тул гал түймэр амархан тархаж байгааг албаныхан анхааруулж байна. Гурав, дөрөв, тавдугаар сард Өмнөд Солонгос хамгийн хуурай цаг агаартай байдаг. Мөн гал түймэр гарсан зарим газар нь уулархаг бүс нутаг байгаа тул аврагчид хүрч очиход хүндрэлтэй байгаа аж.
Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Чой Сан Мок галыг түргэн унтраахын тулд боломжит бүх техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлахыг тушаажээ.
-
Улс төр13 цаг өмнө
Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна
-
Нийгэм11 цаг өмнө
“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай
-
Нийгэм11 цаг өмнө
30 га талбай шатаж байсныг унтраажээ
-
Нийгэм16 цаг өмнө
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна
-
Нийгэм15 цаг өмнө
АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав
-
Улс төр13 цаг өмнө
Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн
-
Нийгэм11 цаг өмнө
Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ