Энтертайнмент
“Хурмастын дагина” үндэсний сонгодог балет анх удаагаа тайзнаа амиллаа
ДБЭТ-ын шинэ уран бүтээл “Хурмастын дагина” үндэсний сонгодог балет анх удаагаа тайзнаа амиллаа.
“Хурмастын дагина” үндэсний сонгодог балетын Ерөнхий продюсер Ч.Чинбат МУАҮГА, Продюсер Ц.Төвшинтөгс МУГЖ, Хөгжмийн зохиолч А. Энхтайван МУАЖ, Зохиолч Б. Баярмагнай МУСТА, Хөгжмийн найруулагч Б.Батдэлгэр МУГЖ, Зөвлөх Балетмейстр Д.Дашлхагва МУСТА, Ерөнхий Балетмейстр Г.Батчимэг МУСТА, Балетмейстр М.Нямтайван МУСТА, Ерөнхий Зураач А.Батнасан МУСТА, Удирдаач Ц.Гансүх МУСТА, Зураач Ц.Ганзориг МУСТА, Хуцасны зураач Ц.Болортүшин МУСТА, Хөтлөх найруулагч Т.Ганбаяр, Дасгалжуулагч багш А.Өлзий-Орших МУСТА, Б.Баасансүрэн МУСТА, Концертмейстр Ц.Дэлгэрмаа нар ажиллажээ.
“Хурмастын дагина” үндэсний сонгодог балетын гол дүрд тоглосон ДБЭТ-ын Балетын тэргүүн гоцлооч Б.Марал МУСТА – Шаралдай Гоо хатан (Хорьдай мэргэний эхнэр),
-А.Эрдэнэболд МУСТА – Хорьдай мэргэн (Баргабаатарын отгон хүү),
-Д.Нацагдорж МУСТА – Эльюдэр мэргэн (Баргабаатарын том хүү),
-А.Өлзий-Орших МУСТА – Баргабаатар (Хорь түмэдийн хан),
-Б.Баасансүрэн МУСТА – Айсухан Гоо удган (Баргабаатарын эхнэр) нартаа болон Симфони найрал хөгжимчид, Балетын жүжигчид, МУК-ын оюутнууд оролцон тогложээ.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.