Дэлхий дахинд
Өмнөд Африкийн ерөнхийлөгч энхийн даалгавартай Киевт ирлээ
Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса өнөөдөр /2023.06.16/ Киев хотод айлчиллаа. Түүнийг Киевийн төмөр замын буудал дээр Африк, Ойрхи Дорнодын асуудал хариуцсан тусгай элч Максым Субх болон Өмнөд Африкаас Украинд суугаа Элчин сайд нар угтан авчээ.
Кирилл Рамафоса нь мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх зорилгын хүрээнд энэхүү айлчлалыг хийж байна. Тэрбээр сүүлийн долоо хоногт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, БРИКС-ийн гишүүн орнуудын удирдагчид, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нартай энх тайвны хүчин чармайлтын талаар ярилцсан. Африкийн төлөөлөгчид өнөө орой Оросын Санкт-Петербург хотыг зорино. Тэд маргааш Путинтэй уулзах аж.
Африкийн энх тайвны санаачлагад Өмнөд Африк, Замби, Комор, Бүгд найрамдах Конго, Египет, Сенегал, Уганда зэрэг орны удирдагчид багтаж байна. Эдгээр улс нь мөргөлдөөнөөс үүдэлтэй эдийн засгийн сөрөг нөлөөг хангалттай мэдэрч буй.