Дэлхий дахинд
Алга болсон шумбагч хөлгийг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ
- Алга болсон хөлгийг олсон ч нэгэнт хожимдсон байв
- Зорчигчид хүчилтөрөгчийн дутагдлаар бус хүчтэй дэлбэрэлтийн улмаас амиа алдсан байжээ
- Шумбагчийг Титаник хөлгийн үлдэгдлээс 4,2 км зайд алсын удирдлагатай төхөөрөмжийн тусламжтай олжээ
“Титаник” хөлөг онгоцыг үзэхээр явсан таван хүний бүрэлдэхүүнтэй багийн шумбагч хөлгийг олсон ч зорчигчид бүгд амиа алдсан байжээ. Тэд хүчилтөрөгчийн дутагдлаар бус хүчтэй дэлбэрэлтийн улмаас нас барсныг CNN мэдээллээ.
Шумбагч онгоц эх хөлөгтэйгөө холбоо тасрах үед дэлбэрэлттэй дүйцэхүйц хүчтэй долгионы шинж тэмдэг илэрсэн гэж Тэнгисийн цэргийн өндөр албан тушаалтан ярьжээ. Дараа нь Тэнгисийн цэргийнхэн энэ мэдээллийг эрэн хайх ажиллагааны командлагчдад нэн даруй дамжуулж, эрлийн бүсийг нарийвчлахад ашигласан гэв.
Гэвч дэлбэрэлтийн чимээ нь тодорхой биш байсан тул шумбагч онгоцыг хайх, хүмүүсийг аврах ажиллагаа удаан үргэлжилсээр байв.
АНУ-ын эргийн хамгаалалтын алба Пүрэв гарагийн эхээр далайн ёроолоос сүйрсэн хөлгийг илрүүлсний дараа л шумбагч онгоц дэлбэрэлтэд өртөн дотор нь байсан таван хүн бүгд амь үрэгдсэнийг мэджээ.
Алга болсон шумбагч онгоцны сүүлний хэсэг болон бусад тарсан хэсгийг Атлантын далайн хойд хэсэгт 4 км гүнд орших Титаник хөлгийн үлдэгдлээс 4,2 км зайд алсаас удирддаг шумбагч төхөөрөмжийн тусламжтай олсон байна.
Хөлөгт OceanGate компанийн захирал Стоктон Раш, тэрбумтан Хамиш Хардинг, Францын иргэн Пол-Хенри Наргеолет, бизнесмен Шахзада Давуд болон түүний хүү Сулеман Давуд гэсэн таван хүн зорчиж явсан юм.
Эх сурвалж: CNN
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад21 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм3 цаг өмнө
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
-
Нийгэм4 цаг өмнө
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
-
Улс төр4 цаг өмнө
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ