Спорт
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадамд хүчит 512 бөх зодоглож байна.
Тус даваанд учраа таарсан байдлыг танилцуулбал:
Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Дархан аварга Г.Өсөхбаяр – залуу бөх Б.Тэлмэн
Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь – залуу бөх Д.Даваадорж
Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс – залуу бөх Г.Тахьманлай
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр – залуу бөх Э.Анхбаяр
Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат – залуу бөх Б.Хосбаяр
Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Улсын аварга О.Хангай – залуу бөх О.Ууганзаяа
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ – залуу бөх Т.Билгүүнтөгөлдөр
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж – залуу бөх О.Алтангадас
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын арслан Д.Ганхуяг – залуу бөх С.Мөнх-Эрдэнэ
Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын арслан Х.Мөнхбаатар – залуу бөх Б.Сод-Эрдэнэ
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Улсын арслан Б.Орхонбаяр – залуу бөх М.Ганболд
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын Р.Пүрэвдагва – залуу бөх А.Мөнхсүрэн
Завхан аймгийн Нөмрөг сумын харьят, Улсын гарьд М.Баяржавхлан – залуу бөх Л.Давхарбаяр
Архангай аймгийн Булган сумын харьяат, Улсын гарьд Д.Рагчаа – залуу бөх Б.Энх-Итгэл
Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба – залуу бөх Д.Адъяатогтох
Увс аймгийн Улаагом сумын харьяат, Улсын гарьд Ө.Бат-Орших – залуу бөх Б.Мухамед
Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, Улсын гарьд М.Бадарч – залуу бөх О.Отгонбаяр
Завхан аймгийн Идэр сумын харьяат, Ш.Жаргалсайхан – залуу бөх Д.Нацагдорж
Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ – залуу бөх Г.Мөнхбаясгалан
Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын заан Б.Пүрэвсайхан – залуу бөх М.Нямнажид
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр – залуу бөх Ө.Тэмүүжин нар оноолт таараад байна.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Б.Нарантуяа шөвгийн наймд Хонгконгийн тамирчинтай өрсөлдөнө
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа бол 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.
Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдалага дор 16 тамирчин өрсөлдөж байна.
Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөнө. Ялсан нь хагас шигшээд шалгарна.
Өдгөө 38 настай И Тэн Чун нь 2018 оны ДАШТ-ий шөвгийн 16-д шалгарсан нь түүний замналын хамгийн өндөр амжилт юм. Мөн 2024 оны гуравдугаар сард болсон ДАШТ-ий үеэр Б.Нарантуяатай өрсөлдөхөд 3:2-оор манай улсын тамирчин түүнийг ялсан билээ. Тэгвэл Б.Нарантуяа нь снукер бильярдын 2023 оны ДАШТ-ий хүрэл, 2022 оны Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Спорт
Ц.Батцэцэг гурван өдөр дараалан медалийн тавцанд гарлаа
Казахстан улсын Астана хотод Дэлхийн нүүдэлчдийн V наадам есдүгээр сарын 8-14-ний өдрүүдэд болж байна.
Тус наадамд 89 орны 2700 орчим тамирчин спортын 21 төрөлд 97 багц медалийн төлөө өрсөлдөж байгаа бол манай улсаас 66 тамирчин спортын 16 төрөлд өрсөлдөж байгаа юм.
Өнөөдөр манай улсаас шагайн спортын эмэгтэйчүүдийн багийн төрөлд Н.Оналган, М.Шүкир, Н.Роза, Д.Күннүр нар хүрэл медаль хүртсэн бол есөн хоргол оюуны спортын багийн төрөлд Т.Жансая, Х.Хуралай, Х.Ерманат, Р.Жасулан нар хүрэл медаль хүртлээ. Харин алыш бөхийн эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд Ц.Батцэцэг хүрэл медаль хүртсэн бөгөөд тэрбээр өмнөх өдрүүдэд энэ наадмын казак болон кураш бөхийн төрлөөр хүрэл медаль хүртсэн билээ.
Онцолбол, Ц.Батцэцэг нь казак кураш бөхийн болон жиү жицү бөхийн дэлхийн аварга тамирчин юм. Дэлхийн нүүдэлчдийн наадам дөрөв дэх өдрөө өрнөхөд Монгол Улсын баг одоогоор гурван мөнгө, есөн хүрэл медальтайгаар 89 орноос 16 дугаар байрт жагсаж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.