Дэлхий дахинд
5G сүлжээ 2019 оны сүүлээр 30 оронд нэвтэрнэ
“Verizon” харилцаа холбооны компанийг үүсгэн байгуулагч ноён Ханс Вестберг өнгөрсөн пүрэв гаригт хувьцаа эзэмшигчдэд 5G сүлжээ 2019 оны сүүлээр 30 оронд нэвтрэх талаар мэдээлэл өгөв.
Энэ үеэр аль хотод 5G сүлжээг түрүүлж нэвтрүүлэх талаар мэдээлэл өгөөгүй байна. Ханс Вестрберг хэлэхдээ “5G нь утасгүй сүлжээний хамгийн өргөн хүрээг хамарсан, интернэт хэрэглэгчдэд үр ашигтай байхаас гадна өнөөгийн 4G LTE сүлжээнээс мэдээлэл татах хурд нь 10-100 их байх болно” гэсэн амлалт өгчээ.
Лхагва гаригт “Verizon Samsung”-тай хамтран гаргасан анхны 5G сүлжээтэй гар утас танилцуулсан нь S10 бөгөөд хоёрдугаар улиралд хэрэглэгчдийн гарт очих юм байна. Мөн өнгөрсөн сард “CES trade Motorola”-гийн Moto Z3 гэх 5G чихэвчтэй утсыг танилцуулсан талаар “Verizon”-оос мэдэгдэв.