Энтертайнмент
“Хятад дууг хэн сайн дуулах вэ” тэмцээний шилдгүүд шалгарлаа
Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 74 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд урлаг соёлын арга хэмжээг энэ өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Бид авьяас хэмээх нэг хэлтэй уриан дор Хятад дууг хэн сайн дуулах вэ? уралдааныг жил бүр зохион байгуулахаар болсон. Энэ жилийн тэмцээнд 100 гаруй хүн бүртгүүлж, шилдгүүдийг шалгарууллаа.
“Хятад дууг хэн сайн дуулах вэ-2023” уралдааныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх, УБ хот дахь Хятадын соёлын төвийн захирал Ли Чжи, Өвөрмонголын радио телевизийн хорооны Дэд дарга Ли Же, Өвөрмонголын өртөө засах орны Ардын засгийн ордны Хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шинь Хуй тэргүүтэй хүндэт зочид оролцож, БНХАУ-ын хөтлөгч Сун Юи Нан хамтран хөтлөн явууллаа.
Уралдаанд Монголын дуунд дуртай 15-50 насны хэн бүхний өмнө нээлттэйгээр хоёр дахь жилдээ зохион байгуулагдлаа. “Хятад дууг хэн сайн дуулах вэ-2023” уралдаан гурван үе шаттай явагдаж дууслаа. Тус уралдааныг Өвөр монголын өөрөө засах орны Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн алба, Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв, ӨМОЗО-ны радио телевизийн хорооноос зохион байгуулж, шилдгийн шилдэг оролцогчийг шалгаруулж, 10 сая төгрөг, өргөмжлөл, цом гардууллаа.
Шилдэг оролцогчдыг 100 хувь шүүгчийн оноогоор шалгаруулсан бөгөөд уралдааны ерөнхий шүүгчээр МУГЖ С.Наран ажиллалаа.
Шилдгийн шилдэг оролцогчоор Г. Хүслэн шалгарч 10 сая төгрөг, өргөмжлөл, цомийн эзэн болсон бол, хоёрдугаар байранд Н. Сумъяасүрэн Ц.Чүнчигноров, гуравдугаар байранд Б.Сарнай Н. Наранцацрал Г.Туяа, Тусгай байранд Э.Дүүриймаа У.Цэнгүүн М.Булган Б.Нямдэлгэр нар тус тус шалгарчээ.
Уралдаанд оролцогчдын дууг цахим хуудсанд нийтэлж олны хүртээл болгоод буй.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Энтертайнмент
“Ar Gallery-үнэт бүтээлүүд” тусгай үзэсгэлэн дэлгэнэ
Энтертайнмент
“FIBA Asia Cup 2025 Qualifiers”-т өрсөлдөх шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо
-
Бусад13 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр21 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр20 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм19 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм19 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна