Connect with us

Энтертайнмент

“BRAVO CIRCUS-3″ олон улсын циркийн тоглолт болно

Нийтэлсэн

-

“BRAVO CIRCUS-3″ циркийн тоглолт ирэх сар буюу аравдугаар сард тоглогдох гэж байна. Уг тоглолтод Олон Улсын шилдгийн шилдэг цоо шинэ үзүүлбэрүүд болон Монгол Улсын шилдэг шинэ үзүүлбэрүүд тоглогдох аж. Тодруулбал, энэ удаа “Шидэт Нинжануудыг” “BRAVO CIRCUS онцолж буй бөгөөд авьяаслаг тэмээн хяруул, үзэсгэлэнт тогос, аварга могой, хөөрхөн нохойнууд, ухаалаг ямаа гэх зэрэг маш олон төрлийн амьтад авьяасаа үзүүлэх ажээ.

Мөн Итали, Франц, ОХУ, Турк, Туркменистан, Этиоп, Казакстан, Гүрж, Киргиз мөн Монгол Улсын шилдэг үзүүлбэрүүд, ТВ-ийн шоу уралдааны одод үзэгчид та бүхнийг баясгах болно.

“BRAVO CIRCUS-3” тоглолт аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 10 сарын 22-ыг дуустал өдөр бүр Монгол Бөхийн Өргөөнд тоглогдох бөгөөд тоглолтын тасалбар 30 мянган төгрөг байх аж.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Дүнхуан соёлын долоо хоног”-ийн нээлт Чингис хаан Үндэсний музейд өнөөдөр боллоо. Тус долоо хоногийг “Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнгээр эхлүүлж буй юм.

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ, Чингис хаан Үндэсний музей, Монгол, Хятадын соёлын солилцооны төв, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв, Дүнхуан судлалын хүрээлэн хамтран зохион байгуулж буй тус  үзэсгэлэн 6 хэсгээс бүрджээ.

Дүнхуан урлагийн үзэсгэлэнд 18 өндөр нарийвчлал бүхий дижитал хэвлэмэл ханын зургийг дэлгэжээ. Эдгээр бүтээл нь барилга байгууламж, баримал, тэнгэр, бүжиг, хөгжим зэргийг хамарсан бөгөөд өвөрмөц өнгө аясыг шингээсэн Дүнхуаны урлагийн гүнзгий утга, өвөрмөц сайхныг илэрхийлж байна.

“Дүнхуан эрэлхийлэл-Дижитал Дүнхуаны дүрслэх үзэсгэлэн”-гийн онцлох хэсэгт Могао агуйн 285-р агуйг 1:1 өндөр нарийвчлалтай сэргээн бүтээжээ. Үзэгчид VR төхөөрөмж зүүж, ханын зургийн нарийн бүх деталийг 360 градусын өнцгөөс судлах боломжтой. Энэ нь “ханын зургийн дунд алхах” гайхамшигт мэдрэмжийг мэдрүүлнэ.

“Би Дүнхуанд ханын зураг зурж байна” дижитал хэсэг нь үзэгчид сонгодог ханын зургийн шугам зургуудыг сонгон, өөрсдийн хүссэн өнгөөр будаж, дууссаны дараа өөрийнхөө “Дүнхуан ханын зургийг” хэвлэн авч болно. Энэ хэсэг нь соёлын ач холбогдолтой ханын зураг зурах урлагийн мэдлэгийг хөгжилтэй байдлаар дамжуулан үзэгчдэд хүргэх зорилготой юм.

Дүнхуан соёлын аудио-видео үзэсгэлэн болон “Тамганд буй Дүнхуан” бүртгэлийн төхөөрөмж зэрэг интерактив төслүүд мөн өдөр тутмын үед нээлттэй байх бөгөөд үзэгчдэд Дүнхуан соёлыг олон өнцгөөс мэдрэх боломжийг олгож буйгаараа онцлогтой юм.

“Гялалзсан Тан гүрний хэв маяг” ханын зураг сэргээн засварлах хувцасны туршлага. Үзэгчид туслах ажилтнуудын тусламжтай ханын зургийн дүр төрхөөр хувцаслаж, Дүнхуан агуйд шилжих бөгөөд тэдний хөдлөх байдлаар Олон улсын торгоны замын уран сайхны үзүүлбэрийг дахин бүтээж, олон соёлын холимогын гайхамшигт шинж чанарыг мэдрэх боломжтой.

“Дүнхуан өнгийн учрал” эрдэс будгаар зураг зурж турших. Багшийн зааврын дагуу үзэгчид эрдэс будгаар ханын зургийг дүрсэлж, хуучин зураачдын мэргэжлийн ур чадварыг мэдрэх боломжтой.

Үзэсгэлэнгийн үеэр дижитал туршилт, аудио-видео үзэсгэлэн, эрдэм шинжилгээний лекц, гар урлал, харилцан жүжиглэлт зэрэг олон  төрөл үйл ажиллагааг олон нийтэд үнэ төлбөргүй зохион байгуулах юм.

“Дүнхуан соёлын 7 хоног”-ийн нээлтэд УИХ-ын Дэд дарга Б.Пүрэвдорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань, Дүнхуан судлалын хүрээлэнгийн Дэд захирал Жао Линь-И, Монгол-Хятадын Найрамдлын Нийгэмлэгийн тэргүүн Г.Батсүх болон бусад төлөөлөл оролцож үг хэллээ.

БНХАУ-ын баруун хойд Ганьсү мужийн Дүнхуан нь эртний торгоны замын чухал зангилаа хот юм. Мөн эртний хятадын болон гадаадын олон соёлын солилцооны төв, олон ургальч соёлын уулзвар газар аж.

Ташрамд дурдахад, 2024 онд Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, “Хятад-Монголын найрамдлын жил”-ийн хүрээнд, “Хятадын соёлын 7 хоног”-ийн үеэр Дүнхуан соёл, урлагийн үзэсгэлэн Монголд анх удаа болж байв.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

Нийтэлсэн

-

Нийтэлч

МҮБХ болон “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.

Үзэгчдээс супер азтан тодруулж автомашин бэлэглэнэ. Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.

Тэрбээр 1929-1946 онуудад Улсын баяр наадамд 11 удаа шөвгөрсөн бөгөөд 1039 оны 11 сард хилс хэргээр баригдан хоригдож 1946 онд Улс хувьсгалын 25 жилийн ойн наадмын өмнө суллагдан барилдаж 5 даван шөвгөрч байжээ.

Дэлгэрэнгүй ...

Энтертайнмент

Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Йордан улсын Амман хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ.
Тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн төрөлд Үндэсний шигшээ багийн эрэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч Д.Гомбодорж, дасгалжуулагч Ж.Чулуунбат, Г.Амархүү, эмэгтэйчүүдийн багийн ахлах дасгалжуулагч С.Сүхбаатар, дасгалжуулагч Б.Одончимэг, Ө.Ууганбаяр нарын удирдлага дор нийт 20 тамирчин оролцож байна.
Эхний өдөр эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Т.Алтжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 76 кг-д Э.Даваанасан нар хүч үзэж байна. Дөнгөж сая 50 кг-ын жинд Б.Мөнхнар эхний тойрогт БНХАУ-ын бөхөд ялагдсан бол 55 кг-ын жинд Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг оноогоор (10:0) цэвэр яллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Эдийн засаг4 цаг өмнө

1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг шилжүүлж эхэллээ

Нийгэм4 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 428 тохиолдол батлагдлаа

Нийгэм4 цаг өмнө

Зөвшөөрөлгүй ТҮЦ-үүдийг нүүлгэх эсэх талаар иргэдээс санал авч эхэллээ

Улс төр4 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар иргэдийн өргөдлийг ажлын хэсэгт шилжүүллээ

Нийгэм5 цаг өмнө

Архангай, Хэнтий аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Нийгэм5 цаг өмнө

Хөнгөн төмөр замын тээвэр төслийг Толгойт-Хүннү хот чиглэлд хэрэгжүүлнэ

Улс төр6 цаг өмнө

ХХОАТ-ын хэмжээг нэг хувь болгон бууруулах талаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцлээ

Нийгэм6 цаг өмнө

Монгол хэл бичгийн шалгалт энэ сарын 18-19-нд болно

Улс төр6 цаг өмнө

ОУПХ-ны 150 дугаар Ассамблейд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа илтгэл танилцууллаа

Нийгэм23 цаг өмнө

Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн барилгын 70 хувь нь ойролцоогоор 70 жилийн насжилттай

Нийгэм24 цаг өмнө

Дэлхийн дархлаажуулалтын 7 хоног эхэллээ

Нийгэм1 өдөр өмнө

30 га талбай шатаж байсныг унтраажээ

Нийгэм1 өдөр өмнө

“Атрын IV” тариалангийн тогтвортой хөгжлийн аян Төв аймагт зохион байгуулагдаж байна

Нийгэм1 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Маргаашаас эхлэн цасан болон шороон шуурна

Нийгэм1 өдөр өмнө

Улсын асрамжинд байгаа 206 ахмадуудад эрүүл мэндийн үзлэг оношлогоо хийжээ

Улс төр1 өдөр өмнө

Н.Учрал: “Төгрөг нуур” ордтой холбоотой татвар төлөхөөс зайлсхийх, мөнгө угаах, залилах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй асуудлыг шалгуулна

Нийгэм1 өдөр өмнө

Улсын физикийн XXXVI олимпиад шилдгүүдээ тодрууллаа

Улс төр1 өдөр өмнө

Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Эдийн засаг1 өдөр өмнө

Экспортын орлого 237 сая доллар болж өмнөх долоо хоногоос 9 хувиар өсөв

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Авлигыг мэдээлэх 110 утсаар 125 дуудлага хүлээн авав

Нийгэм1 өдөр өмнө

Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээтэй холбоотой бүх шатны системийг цахимжуулна

Улс төр1 өдөр өмнө

Засгийн газар хуралдаж байна

Нийгэм1 өдөр өмнө

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй бүсийн 52 мянган өрхөд цахилгаан болон хийн түлшний хэрэглээг нэвтрүүлэхээр төлөвлөжээ

Нийгэм1 өдөр өмнө

“Сүхбаатарын талбай” цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид морьт, нохойт эргүүлийг хийж байна

Нийгэм1 өдөр өмнө

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна

Улс төр2 өдөр өмнө

Тодорхой этгээдэд зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг хуульчлах шаардлагатайг судалгаа харуулжээ

Нийгэм2 өдөр өмнө

Д.Оюунболд: Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон

Нийгэм2 өдөр өмнө

Х.Нямбаатар: Жуулчдыг татах зорилгоор “UB food” фестивалийг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулна

Нийгэм2 өдөр өмнө

Багахангай-Хүннү хот чиглэлийн салбар төмөр зам 102 км үргэлжилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг шинэчилж, амрах хүүхдийн тоог нэмэгдүүлнэ

Сав шим